Monday, October 26, 2009

Би дуртай мөртлөө дургүй......

Өвлийн өнгө цаанаа л гоё

Өргөн дэлхий цав цагаан

Будрах цас нь ч янз бүр

Би дуртайл даа өвлийн улиралд



Гэхдээ....

Өнгөрсөн зүйлс эргэж бодогдоод

Өөрөө хүсэхгүй ч аймаар даараад байдаг

Өвөлд хааяа дургүй болчихийн.

Цас орох нь ч гоё л доо

Цагаан байдаг нь бүүр гоё

Шинэ жил болоод ч гоё

Шинэ он гарах нь ч гоё

Даанч

Өмнөх өвөл шиг хайртай байхыг

Өөрөө дулаацаад даарахгүй байдаг

Өвлийг л аймаар хүсэх байх даа........

Thursday, October 22, 2009

Кофены үнэр...

Би ч кофе уухгүй болоод удаж байгаа. Хүний биед муу гэдэг л дээ. Тийм болохоор ерөөсөө уухгүй байгаа. Өмнө нь бол чихэргүй хар кофег хашраадаг байлаа шт. Нээх тэнэг орой унтахдаа кофе уучаал хэдэн цаг орондоо ороол хөрвөөчдөг байжүүлээ. ккк. Тээд сая ажил дээр гэнэт хажуугаар гарч юм асуусан залуу автоматаас кофе авсан болтой сэнхийсэн кофены үнэр сэнгэнүүлээд хажуугаар гарсийн. Тээд гэнэт кофены талаар биччлээ.



Кофе (Coffee) гэдэг нь кофены буурцгийг (кофены модны үр) хуурж нүдсэн нунтганд буцалсан ус, ус хийж найруулсан хар хүрэн өнгийн ундааг хэлнэ. Кофе гэдэг үг нь араб хэлний каffa хэмээх үгнээс гаралтай. Кофены ургамал нь бутлаг мод байх бөгөөд Этиопоос гаралтай. Голдуу Африкт, мөн Өмнөд Америк, Төв Америк болон Өмнөд Азид ургадаг байна. Хүн төрөлхтний түүхэнд кофе гарч ирсэн нь архи, цайтай харьцуулахад сүүлд боловч дэлхий даяар хамгийн олон оронд хүмүүсийн талархан уудаг ундаа болжээ. Ихэвчлэн халуунаар уух ба кофенд кофейн хэмээх зөөлөн сэргээгч (өдөөгч) бодис агуулагдана. Өнөө үед кофе экспортын чухал бараа бөгөөд 2004 оны байдлаар 12 орны хувьд экспортын топ бүтээгдэхүүн нь болж байна.



Кофе нь кофен бүc гэж нэрлэгдэх 70 орчим оронд үйлвэрлэгдэх бөгөөд кофены модыг дэлхий дээр нийт 10 сая гектар газарт тариалж байгаа гэсэн тооцоо бий. 2 гол төрөл байхаас нэг нь хамгийн их тархсан Арабика кофе Coffea Arabica, нөгөө нь тарьж ургуулахад арай хялбар Робуста кофе Coffea Robusta юм.

Нийт хураан авч буй кофены 70-80% нь Арабика, үлдсэн нь Робуста байдаг. Робуста төрөл нь харьцангуй хямд бөгөөд Арабикагаас 40-50% илүү кофейн агуулна. Сайн чанарын Робустаг зарим эспрессод хольдог аж. Дээр үед хүмүүс Арабика кофенд аль боомтоос ирж байгаагаар нь нэр өгч байв. Хамгийн хуучны 2 кофе нь Mocha болон Java юм байна.



Өтгөн шингэлэх, шээс хөөх, эрч хүч сэргээх, шаардлагатай үед нойрмоглохоос аврах гэх мэт ач холбогдолтой зүйл энэ ундаанд бий. Гэвч их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд зүрх судасны өвчин тусах, цусан дахь холестериний хэмжээ нэмэгдэх, толгой өвдөх, ясны сийрэгжилт болж болзошгүй гэдэг. Харин бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлэх нөлөө үзүүлдэг гэдгийг судалгаагаар баталж чадсан гэнэ.

Википедиа-с түүн оруулав.

Sunday, October 18, 2009

Зүрхэнд гэрэлтэх од киноны тухай...

Би ямар кино шүүмжлээч биш дээ....... Гэхдээ л энэ киноны эрклаам аймаар яваадийсан чинь үзмээр санагдаад явсаар байгаад үзсийн.

Надаа зураг авалт, өнгө нтр нь таалагдсан. Дуулсан дуунууд нь ч гэсэн. Яг л мюзикл кино тийм л байдаг байх. Тэр 25 залуу ч авьяастаймаа л гэж бодогдохоор дуу болгон дээрээ бүжиглээл ..........

Гол дүрийн дүрүүдийн хувьд Солонго бол үнэхээр авьяастайм билээ. Жүжиглэлт нь бусдаасаа илүү байсан. тэр дуу болгон дээрээ хувирч чаджаагаа нь хүртэл сайн. Оддын эрэлд-д орохдоо ч гэсэн бас сүүлийн 5д үлдэж байсан үнэхээр л авьяастай охин байна лээ...... Уйлж жүжиглэжаа нь хүртэл үнэн юм шиг..... Цэлмүүн Тэмүүжин 2н хувьд бол 1 л тийм утга уянгын зүрхэнд гэрэлтэх одтойгоо учирсан хүнүүс..... Яг үнэнийг хэлэхэд тэр 2 нээх гол дүр ч юм шиг, үгүй ч юм шиг сонин дүр......

Даваажаргалын хувьд тэр Чи ирээгүй гээд дууг гоё болгож дуулсан нь аймаар таалагдсан. Дууны хувьд бол тэр хамгийн бяцхан нь гээд байдаг Хулан билүү тэр охин нь Сэрчмаагийн Хайрын зүүд дууг юун Сэрчмаа гэтэл дуулж байсан нь гайхалтай байсан........ Ер нь тэд нар дуулах тал дээрээ ч гоё байсааан. Гэхдээ үйл явдал учиргүй гарахгүй мөртлөөө дуунууд нь дуулжаа нь таалагдсан.

Бас 1 юм. Жүжигчин Урнаа бүжигчин Ганочир 2н дүр арай л хүч нэмж өгсөн юм шиг санагдсан тэр кинонд.... Кино доторх киног учрыг нь нээх ойлгоогүй. Дандаа шүлэглэж яридаг Ромео Жульеттархуу кино юм шиг байна лээ.......

Friday, October 2, 2009

Миний дуртай 4 өнгө.



Намрын шаргал өдрүүд
Надад асуулгүй ирсэн болохоор
Салхины исгэрэх чимээ
Надад мэдэгдэлгүй ирсэн болохоор
Нандин хайр минь ч бас
Надаас асуулгүй ирсэн болохоор
Нандигнаж би хайрлана
Намарт би дуртай .....

Өвлийн цагаан цас
Надад хэлэлгүй ордог болохоор
Өөр өөрийн хэлбэртэйгээр
Малгайлж биднийг бүчдэг болохоор
Цагаан өнгөөр дэлхийг хучиж
Цавцайж гэрэлтүүлж харагддаг болохоор
Цайран харагдах цастай
Өвөлд би дуртай.....


Хөлдүү тал минь хайлж
Харлан ногоорч харагддаг болохоор
Хөх яргуй цухуйж
Зүлэг ногоо ургадаг болохоор
Хүний сэтгэл нь ч бас
Хайлж урсаж дурладаг болохоор
Халуун хайрыг авчирдаг
Хаварт би дуртай.....

Эрвээхэй шувуу нь
Эрвэн дэрвэн нисдэг болхооор
Эрээн алаг цэцэгс
Энд тэндгүй ургадаг болохоор
Сэтгэл сэргээм залуусын аяс
Хотын гудмаар хөглөгддөг болохоор
Сэргэлэн дууч шувуудтай
Зунд би дуртай...