Sunday, September 19, 2010

Хүв хүйтэн, Хов хоосон , сав саарал

Ямар ч мэдрэмж байхгүй сав саарал

Яагаад ийм болсон юм бүү мэд

Яруухан дуу бол борооны чимээ

Яг над шиг үнсэн саарал

Бүх зүйл хов хоосон

Бүр зүрх минь хүртэл цохилохгүй чив чимээгүй

Бүүр түүрхэн санагдах дурсамж хүртэл мартагдсан

Бүхэлдээ би хүв хүйтэн , хов хоосон.

Нар буцсан сэрүүхэн байна гадаа

Намар дууссан жиндүүхэн байна өрөөнд

Хааяа 1 суунаглах уур аягатай цайнаас гарч

Хацар жиндүүлэн хайрч байна энэ анхны цас.

Аяганд хийж тавьсан халуун цай хоромхон зуур хөрч , гар даарч, бичлэг товшуулахгүй жиндэж. гадаа ийм л сэрүүхэн байна

Tuesday, September 14, 2010

Чинагш юм бүхэн улирч одно....... Ж.Болд-Эрдэнэ

Би энэ блогийнхоо шинэ бичлэгийг нээсэн л бол заавал 1 юм биччкээд гар хөл загатнаад суудаг юм. Өчигдөр төрсөн өдрийнхөө бэлгийн номыг сонирхож суулаа. Ж.Болд-Эрдэнийн "Цэнхэр аяз" гэсэн шүлгийн ном. Болдуушийн бэлэглэсэн ном юм. Баярлалаа гоя ном өгсөнд.

Өдрийн ажилдаа ядарсан ч шүлгийн ном л байвал нойр пад хамаагүй бариад сандал дээр цомцойж суугаад уншаад суучихаж байгаан.



Чинагш юм бүхэн улирч одно
Цавцайх үүлс морин харгуйгаар зуларч одно
Цагаан уул цэцэг хээрийн салхинд сэмэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно ......

Энэ шүлгийн энэ эхлэлийг би тэрхэн зуур хэдэн удаа гүйлгэж уншсанаа ч мартчиж. Энэ 4 хөн мөрт олон зүйлийг нуусан мэт тийм сэтгэгдэл төрүүлсэн юм.

Өглөө тэгсэн би ....чинагш юм бүхэн улирч одно......... гэж амандаа үглээд сэрж байна лээ.

Зарим 1 зүйл цагийн аясаар мартагдана, бас улирч одно. Гэхдээ бүгд урьдын байрандаа байсан хэвээрээ байх болно. Улирч одох зүйлийг өдөөн босгож, уурлахгүйгээр мартах хэрэгтэй бол мартмаар ч юм шиг санагдана.

Эцэст нь энэ 4 мөртийг та нарт зориулья.

Чинагш юм бүхэн улирч одно
Цасан ширхэгэүүд одны гялгараас чимхэж одно
Чамайг гэсэн хайр минь цагийн эрхээр бүдгэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно