Tuesday, June 30, 2009

Үнсээч

Гунигийг минь үргээж
Нүдэн дээр минь үнсээч
Жаврыг минь үргээж
Хацар дээр минь үнсээч
Уулзатлаа санаарай гэж
Гаран дээр минь үнсээч
Уяраах гэж
Уруул дээр минь үнсээч

Зүгээр л тэврээд
Намайг үнсээч
Зүггүй зүрхээ
Дурлатал үнсээч
Эрхэллээ гэж
Энхрийлж үнсээч
Илбийн юм шиг уруулаараа
Хүзүүн дээр минь үнсээч

Sunday, June 28, 2009

Гарчиггүй

Зүгээр л бороо орно
Гэхдээ нулимсаар
Гашуун ч гэсэн
Нулимс хааяа амттай

Зовлон болно
Гэхдээ амьдралд
Бараан ч гэсэн
Амьдрал хааяа сайхаан

Сэтгэл уярна
Гэхдээ хайранд
Салах үе байдаг ч
Хайр ер нь жаргалтай

Friday, June 26, 2009

Бороо

Бороо хувингаар асгаж буй мэт орооч
Бодлыг минь угааж сайхан цэвэрлэнэ
Зүрхэндээ гуниг агуулсан би
Зүгээр л бороонд норж сайхан тайвширна.

Сайхан орох бороонд норох би дуртай
Саруул шөнө орох шиврээ бороонд бүүр дуртай
Зөөлөн будрах цаснаас илүү дуртай
Зүгээр л бороонд алхах бүүр дуртай.

Sunday, June 21, 2009

Дурлахгүйгээр үнсэлцье

Чимээгүй дөхөж ирээд
Чихэнд минь зөөлөн шивнэнэ
Тэр л үед би бачуураал
Тэвэрч аваал үнсэнэ.
Зүгээрээ би гэхдээ
Чамд дурлаж зовоохгүй
Зөвхөн 1 л удаа
Өөрийнхөөрөө байх гэсэн юм.
Өчигдрөөр би амьдрахгүйээ
Маргаашийг бас хүлээхгүй
Өнөөдөр л бодсоноо хийнэ
Өглөө босоол мартана.

Friday, June 19, 2009

Би хүснэ............

Би хүснэ эелдэг даруу эмэгтэй байхыг
Би хүснэ эр хүний хайрыг татсан бүсгүй байхыг
Би хүснэ ээжийнхээ эрх охин байхыг
Би хүснэ

Би хүснэ бүүвэйн дуу аялдаг ээж байхыг
Би хүснэ бүлээн сэтгэлт хатан байхыг
Би хүснэ бие сэтгэлээ зориулсан эхнэр байхыг
Би хүснэ

Би хүснэ холоос намайг гэж тосдог үртэй байхыг
Би хүснэ хайраар намайг шагнасан ханьтай байхыг
Би хүснэ халуун дулуун гэр бүлтэй байхыг
Би хүснэ..............

Thursday, June 18, 2009

Гуниг....... мартахгүй

Ширээн дээр гуниг хөглөрч
Би тэрийг базаад
Хогийн сав руу хаядаг болох юмсан
Дурсамж зүрхэнд хоргодоод
Би тэрийг сугалаад
Гаргаж ирээд чулуудахсан.
Би ийм л шидтэй хүн баймаар
Би ингэж л мартахыг хүснэ.
Гэхдээ л
Чиний зөөлөн үнсэлт
Чийг даасан уруул
Халуу төөнөх биеийг
Хааяа хааяа дурсана.
Тэгэх болгонд зүрх
Ёг хийтэл хатгах байх даа
Тэвчээр алдан би
Дурлалын мананд төөрөх байх даа.........

Sunday, June 14, 2009

Цэцэрлэгт хүрээлэн байгуулж өгөөч..........

Амралтын өдрөөр найзуудтайгаа гадуур жоохон явлаа. Эхлээд ч яахав очих стоо айлуудаар орчоод орой нь нээх гоё байхаар нь одоо 1 гоё газар очиж байжаагаад харий гээл ярилаа.

Харин хаачих уу? гэсэн чинь хотод бидүүсийн очоод сайхан салхилчмаар газар байдаггүйм байна шт. Ер нь бодоод бодоод тийм газар олдкүийн. Сүүлдээ 1 байгаа бурхан багш дээрээ очлоо. Одоо парк байхгүй болохоор тэнд л хотынхон очдог шинжтэй бөөн хүн. Үгүй ядаж хүүхдээ саатуулчих зүйл ч байхгүй дээрээс нь хэдхэн сандалтай тийм газар тойрч алхжаагаад л болох юм банйа лээ. Ингээл зугаалга дууслаа.

Тэнүүний дуулдаг шиг 1 зугаалахиймсан тэ? ккк.......
Би зүгээр л гоё ногоон цэцэрлэгт хүрээлэнд зуны дулаахан орой хүнүүсийн зугаалахыг хармаарийна.

За тэрчяаху зүгээр л би энэ томчуудаас гоё очиж юм үзэж харчихаар цэцэрлэгт хүрээлэн байгуулаад өгчөөч дээ. Чөлөөт цагаа өнгөрөөчих ийм газар байхгүй болохоор л энэ залуус чинь баар нтр гээд явдаг байхгүй юу даа гэж л хэлмээр байна........... Плз

Friday, June 12, 2009

Би итгэнэ.......

Цаг хугацааг эргэж байгаад итгэнэ
Цаана нь бидний амьдрал буцалж байгаад итгэнэ
Он жилүүд урсаж байгаад итгэнэ
Олноос ганцхан чамайг хайрласандаа итгэнэ.

Өдөр хоног өнгөрч байгаа гэж хүлээнэ
Өөдөөс минь 1 л өдөр ирнэ гэж хүлээнэ
Өөр хүнд дурлахгүйгээр хүлээнэ
Өнөөдөр өнгөрч маргааш болохыг хүлээнэ.

Цаг хугацааг эргэж байгаад итгэнэ
Цаана нь бидний амьдрал буцалж байгаад итгэнэ
Он жилүүд урсаж байгаад итгэнэ
Олноос ганцхан чамайг хайрласандаа итгэнэ.

Wednesday, June 3, 2009

Би залууст хайртай..........

Би цэвэрхэн царайтай бас гоё нүдтэй залууст хайртай . Цэцэн ухаанаар биеэ чимсэн залууст хайртай. Хайртыгаа хуурч араар тавидаггүй, Хамт жаргал гэрэлтүүлэн алхдаг залууст хайртай. Соёлтой бас эелдэг тийм залууд хайртай. Чадвартай бас чадалтай ЗАЛУУД ХАЙРТАЙ. Эмэгтэй хүнийг ээж шигээ хайрладаг өрөвч зөөлөн сэтгэлтэй хүнлэг залууд хайртай.

Зоригтой бас дайчин залууд хайртай.

Зөөлөн бас сайхан үнсэлтэнд нь ч бас хайртай.

Зүгээр надруу хараад инээдэг инээмсэглэлд нь ч хайртай.

Зөвхөн чамд хайртай гэх тэр үгэнд нь ч бас хайртай.

Ухаалаг харцтай нүдэнд нь хайртай .

Уярмаар сайхан хоолойнд нь хайртай.

Энэ орчлонгийн ихэмсэг төрсөн залууст хайртай.

Ээж шигээ бүсгүй хүнийг хайрладагт нь бүүр их хайртай.................