Monday, September 28, 2009

Би чамайг бэлгэнд авмаар


Би чамайг төрсөн өдрийн бэлгэнд авмаар

Биеийг чинь бас сэтгэлтэй нь авмаар

Буцааж хэнд ч өгөхгүй өөрийн болгомоор

Бусдынх биш чи минийх л баймаар

Би чамайг бэлгэнд авмаар

Бас зүгээр ч үгүй үнсэлттэй нь авмаар

Намайг гэсэн сэтгэлтэй нь авмаар

Намайг хайрлах хайртай нь авмаар

Би зөвхөн чамайг авмаар

Бусадтай хуваалцахгүй өөрөө л хэрэглэмээр

Биелэхгүй зүүд шиг мөрөөдөлтэй хамт

Би чамайг бэлгэнд авмаар

Sunday, September 27, 2009

Залуу нас

Гуниг биш дуу аялж явах орчлонд

Гутал нь тоостой залуу хүнийг хармааргүй байна

Гал бутарсан харцтай залуу хүнийг

Галзуу улаан дарсаар биш мэдлэгээр төсөөлмөөр байна.

Оюунаа цангааж тамхи баагиулаад биш

Олдсон дээр нь залуу насанд сурж авмаар

Зүү барьж утас сүвлэх үйлчин болох албагүй

Зүгээр л хувцасаа өөрөө урлаад явмаар

Амьдралын гашууныг номноос уншиж

Аяа тэрнийгээ сөрж амьдар

Бэрхшээл гэдгийг биеэрээ мэдэрч

Бууж өгөлгүй давж амьдар

Зүрхээр зэвсэг хийж

Зоригоор бүхнийг ялж амьдар

Зорилго гэдгийг өмнөө тавьж

Зорисон зүйлдээ хүрч амьдар.........

Итгэл гээчийг дээдэлж амьдар

Инээд алдан баясаж амьдар

Гунихдаа биш баярлаад дуулж амьдар

Гутарсан биш галтай харцаар төөнөж амьдар........

Tuesday, September 22, 2009

Амраад дуусцан


Алдартай 7 хоног маань харвасан сум шиг харван одож, ажил эхэлнээ. маргаашнаас..... Стоо хийе гэж бодсон зүйлийнхээ талыг л хийсэн.

Гэхдээ ажилдаа орно гэсэн найс байнаа. Халаадаа өмсөөд ПС-нийхээ ард суугаад ажлаа хийхийг хүсэээд .........

Саначиж энэ ПС-гээ ширээгээ сандалаа үзэг балны хар төмөр саваа маусаа HP 1018 гэдэг принтерээ хэхэ.

Интернетээ мснжэрээ блогоо саначиж........ Элдав сайтуудаар тэнэдэгэээ час саначиж........

Эцэст нь хэлэхэд бүгд сайн уу?

би сайн ............ккккк

Sunday, September 13, 2009

Би дураараа бүсгүй....


Би их бүрэг бас ичимхий

Бие сэтгэл минь хайр дүүрэн

Харин чамд хайлсан тугалга

Хайр миний сэтгэлийн жигүүр

Гунисан үедээ би шарз ууж

Баярласан үедээ инээд алдаж

Дуу дуулж шүлэг бичих дуртай

Дураараа байдаг энгийн 1 бүсгүй

Зүрх догдлуулсан учралууд зөндөө ч

Зөвхөн 1ийг нь илүүтэйгээр сонгоно

Зургийг нь харж хөөрч баясаж

Зүрхэндээ нандигнаж бас хайрлана.

Tuesday, September 8, 2009

Монгол зан юм чинь яах юм?


Хааяа бидүүс соёл моёлгүй зан их гарганаа. тэ? Би ингэж бодлоо л доо. Би бол автусанд явжаахдаа л хүнүүсийн соёлгүйг ихээр мээдрдийн. Тэхээр над шиг миа хүнүүс соёлгүйм болуу гэж........... л бодоодаан.....

Соёлгүй зан 1, Автусны цонхооор самарны яс, хог цаасаа шидэх. Хэдэн охидууд автусанд самар цөмж нтр тэгсэнээ шууд цонхоор нь самарныхаа ясыг шидчдэг гэжий шт. Би 1 юм хэлэх гэснээ больчсоон. Ядаргаа хэрүүл уруулдаа хүрээд хэдэн жоохон 10 жилийн охидуудад самардуулж магад гээд......... кккк. Тэгсэн 1 ээж шууд хүүхдийн нусаа арчингуутаа нойтон салфеткаа намайг давуулаал цонхоор шидээ хаясан. Би мэл гайхаж цэл хөхрөөд үлджаам чинь .........

Соёлгүй зан. 2, Шууд л гудманд олны нүдэн дээр хогоо хаях . Зарим хүнүүс гудманд явжаал гууд маруужингийн цаас , ундаа усны сав маваа хээнэг ч үгүй шууд л гудманд шидчээл яваад өгөхийн. Бүүр төв 3,4-р хорооллын дэлгүүрүүд дунд явжаахад л хогоо бодох санах юмгүй хаяжий шт . Яанам бэ банам бэ. Самарны яс, бохь зэргээ нулимах нь юу чиш болчоодий шт хажууд нь........

Соёлгүй зан. 3, Шууд гудманд морь хардаг хүнүүс. Би аймаар гайхдаг шт. Энд тэнд ороод мөнгийг нь төлөөд 00 руу нь орж болдгүүн байх даа....... Эсүүл тэрийгээ мэджийвэл шингэн юм бага уужий. Бүүр эсүүл энэ томчуудад хэлээд чихнээс нь хонх уяаад тэр гадуур байдаг нийтийн 00 нтр бариулаад авчруулаачэээ............. Энд бас хотод маань нийтийн 00 бараг байхгүй, бас хогийн сав байхгүйд л учир оршжаа гэж боджий шт......

Соёлгүй зан 4, Хараал ерөөлийг хайр найргүй нулимдаг хүнүүс. Зарим хүнүүс аймаар аймаар. Тэр ялангуяа оюутан 10 жил милийн гарууд, бас архи нтр уудаг 1 тиймэрхүү хүнүүс байдаг даа. Тэд нар бол 2 үгийн бараг 1нд нь п-р эхлээд а-р төгссөн 1 үг байдаг даа. Тэрийг хэлнэ. За тээл эмэгтэй хүнүүс хэрэлдэхээрээ бүүр аймаар г***й я***н нтр гээл ёооооооооё чих өвдмөөр аймаар үгсийг харамгүй хэлжаам даа харин ч 1. 1 бодлын монгол хэлэнд энэнээс өөр үг байхгүй болсон ч юмуу гэж бодоход хүргэдэг шт....... Манайхан ч хайрлахгүй хэлж чаддаг өгөөмөр ч хүмүүс юм шиг байгаам даа яс юман дээрээ тэ?

Thursday, September 3, 2009

Хүйтрээд......


Ёоооё ойрд сэтгэл хүйтэн бие хүйтэн........

Өнөөдөр 2009 оны 09 сарын 04 ны баасан гариг. Билгийн тооллын шинийн 15, Дөрвөн ногоон мэнгэтэй хар хулгана өдөр. / Өглөө хөтөлбөрөөр зурхай уншжаам шиг уншжийна гээд хүлээгээд авчаарай./ кккк.....

Өглөө нээрээ ирэх замдаа осгож үхэхээ шахлаа шт. Хамар улайж нтр..... Стоо нээрээ гутлаа өмсөөд пальтогоо өмсөөд ирмээр өдөр басйан байна шт. Тэхэд би ботинктой бас пиджактай мөн таарваа таарав.......

Сургууль цэцэрлэг ороод хөл хөдөлгөөн ихэссэн нь мэдэгдээд автусан дотор хүүгээ тэвэрсэн аав, охиноо тэвэрсэн ээж эд нар цэцэрлэг рүү яараад ,оюутнууд билетээрээ зорчоод , зарим нь 200 төг өгч 10 жил штээ гэж гүрийж кондукторт загнуулаад , Бас автусаар зорчигч бусад нь хаагуур явах вэ гэж ко-г ууртай байхад нь нэмж асуугаад 1 тийм л өдөр байна.



Яджаахад гудамж талбай нил ус гэвч би гүрийсээр арай ч дээ гэж бодсоор/ Энэ чинь ямар дуу билээ? /

Ийм бүрхэг өдөр орноосоо босмооргүй санагдддагийг хэлэх үү? Өглөө боскэж өөрөө өөртэйгээ дайн хийж би дийллээ шт........ Бороогийн 1 бичлэг дээр байсан санагдана. Өглөө мөнгө үснээс зулгааж босгодог гэлүү? тиймэрхүү утгатай юм байсан даа. Тэрэн шиг намайг бараг мөнгө л үснээс зулгааж босголооо шт. Яадий ер нь .......

Би нээрээ 1 баяртай мэдээтэй шт. Жирэмсэн болчиж / ккккк тоглосийн/ Худлаа худлаа 15наас 7 хоног амрахаар болсон.

Wednesday, September 2, 2009

Би .....


Ширхэг ч гэсэн гоё үгийг хэн нэгэнд хэлмээр

Шороотой ч гэсэн хотынхоо гудмаар хөтлөлцөж алхмаар

Чихэр шиг амттай уруулыг нь үнсмээр

Чинийх баймаар гэж хааяаа нэг шивнэмээр

Хайр гэж юу байдгийг мэдэрмээр

Хааяа ч болов түүнийхээ царайг хармаар

Үнсэхийг нь хүлээж нүдээ зөөлөн анимаар

Үгүйээ ер нь чамайг тэр чигт нь өөрийн болгомоор..........

Намар надаа гунигийг биш чамайг авчирсан байсан

Над дээр ирсэн шигээ чи хурдан буцсан

Надад чиний үнсэлт бас дурсамж үлдсэн

Надад хайртай гэж хэлдэг байсан үгс чинь л үлдсэн..........

Яанаа яанаа би нээрээ....... яахаараа ийм тэнэг юм хүсээдийнаа? кккк...... Би гэж иунгинуу толгой ойрд 1 л биш. Тээд гадуур явж кино үзмээр санагдахийн. Тэхээр цуг үзэх хүн бахйгүй хэцүү хорвоо байнаа.... яах вэ? Тэгсэн нас нэмлээ гэсэн шиг өглөө цүнхээ сольж үүрэнгээ түлхүүрээ орхисон ажил хийхкэж зовжи йшт....... Хүнээс тооны машин нтр гуйсан.. ккк. Даанч цүнхээ сольсон чинь 1 юм үлдээсэн юм шиг санагдаал цүнхээ ухангуут уруул өнгөлөгч гарч ирээл ахиал мартсан санагдаад байхаар нь цүнхээ ухангуут хавчаар гарч ирээл тээл ажилд явах цаг болсон гарч ирээл явжийсан чинь дүү утасдаад та түлхүүрээ орхисон байна шт гэжаам чинь. ......... Доройтоод хөгшрөөд би гэж хүн нээрээ яаж амьд явнаа? Тэгжийтал учир нь олдох л байлгүй. тэ?