Friday, June 19, 2009

Би хүснэ............

Би хүснэ эелдэг даруу эмэгтэй байхыг
Би хүснэ эр хүний хайрыг татсан бүсгүй байхыг
Би хүснэ ээжийнхээ эрх охин байхыг
Би хүснэ

Би хүснэ бүүвэйн дуу аялдаг ээж байхыг
Би хүснэ бүлээн сэтгэлт хатан байхыг
Би хүснэ бие сэтгэлээ зориулсан эхнэр байхыг
Би хүснэ

Би хүснэ холоос намайг гэж тосдог үртэй байхыг
Би хүснэ хайраар намайг шагнасан ханьтай байхыг
Би хүснэ халуун дулуун гэр бүлтэй байхыг
Би хүснэ..............

3 comments:

etvgen said...

Хэхэ гоё шүлэг байна хүсэл тань биелэх болтугай kk

Chingundorj said...

тийм байна гоё шүлэг байна

100% Монгол said...

goy boljee yalt ch ugui saihan shuleg. Ene shuleg ene Hezee? Hezee? Hezee?-tei holbootoi baij boloh uu?