Friday, July 31, 2009

Эрүүл мэнд үнэтэй юу? Мөнгө үнэтэй юу?

1 ийм үг байдаг даа. Мөнгө алдвал юу ч алдаагүйтэй адил, Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил, эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил гэж. Саяхан Болод.мн дээр гарсан мэдээг үзлээ л дээ. Ингэсэн байх юм. Сая 2 сард хагалгаанд орсон хүний биенээс бүүр өөрөөр хэлбэл шулуун гэдсээр нь дамжин 5м урт бинт гарсан гэсэн байх юм . Бодоод үзлээ л дээ. Би ер нь эмнэлгийн мэргэжилтэй биш л дээ . Гэхдээ яаж ч бодсон хүний биенд хагалгааны улмаас үлдээсэн марль 6 сар болсны дараа шулуун гэдсээр нь гарна гэж байх уу? Энийг эрүүл ухаантай хүн хэн байсан ч ойлгохоор зүйлээр 60 настай В гуай луйвар ч юмуу юу ч юм тийм сонин зүйлийг хийж байх юм . Бас 1 мэдээ байна. Энэ тухай та уншиж үзээд бодлоо бичээрэй. Ийм жоохон хүүхдийн тоглоом шиг худал хуурмаг зүйлээр мөнгө олох гэсэн башир арга уу? энэ юу вэ? Тэгээд бас байна штээ. Эмчлилгээнд хэвтэхдээ төлсөн тэр зардлаа өгвөл гомдолгүй гэсэн гэх юм . Хүүхдүүд нь үг зааж өгсөн юм болов уу?Өөрөө ийм зүйлийг бодож олсон юм болов уу? Ямар ч гэсэн 6 сар тийм том марль хэвлийд нь шив шинээрээ байж байснаа саяхан 1 өдөр хэзээ завандаа орсон юм бүү мэд шулуун гэдсээр нь гарсан байх юм. Хэн ч сонссон хачирхмаар өдийд бараг амьд байх боломжгүй ийм хүн өнөөдөр зүв зүгээр хөл дээрээ алхаад явж байгаа шт. Бас шинжилгээ хийлгээд гэдсэнд нь ямар цоорхой илрээгүй зүв зүгээр байсан байна. Би зүгээр л эмч нарын эмнэлгийн ажилчдын нэр хүндийг унагаах гэсэн зорилгоор бичсэн энэ мэдээлэлд харамсаж бичлээ. Чухам үнэнийг эрүүл саруул ухаанаар тунгаагаад 1 үзээрэй

Би дургүй....

Би нээрээ эмэгтэйм байж эмэгтэй хүний балайр худлаа хов зөөгөөд ашиг олкү юманд гоншигнож явдаг занд стоо дургүй шт. Ер найштэээ 1 хөгшин эмч намайг тооцоон дээр жоохон алдаад эндүүүрэл гаргасны төлөө луйварчин гэж хэлж үздэг банйа шт. Би дотроо шүд зуугаад болдлоо л доо. Яаж ч байсан энэ муу эмчид энэнийх нь хариуг өгнөө гэж..... Ингээ бичээ хаясан чинь занасан болсон уу? Угийн тэр хөгшрөөд яхир зан сууцан байсан эмч байгаан. Гэснээс эмэгтэй хүн гээд заавал хов зөөж хол ойрын тэнэг зүйлсийг амаа цангатал яриж суух албагүй шт. Өөрийн урдах ажлаа л хийжийвэл надаа ажилчидтайгаа найзархаад яваад байх сонирхол үнэндээ байдаггүй. Эмнэлэгт угийн эмэгтэй хүнүүс ажиллана. Тэд нар чинь ихээ ядаргааатай хов зөөгөөл хэрэгтэй хэрэггүй зүйлс яриал бүүр энэ амьдралдаа хайртай болчдийм шиг байгаан.
Би тээл эрэгтэй хүнүүстэй найзлаад байдийм байхдаа хог гэж......
Гэхдээ л би эмэгтэй хүнийг ховч биш урдах ажлаа гэм хоргүй хийгээд яваасай л гэж боджаагаа шт. Тээл бухимдлаа блогтоо гаргажийна...... Яадий ер нь ингэж бичиж болохын байгааз дээ?

Monday, July 20, 2009

Би ганцаараа юм байна шт........

Би ер нь гав ганцаараа хүн юм байна. Хааяаадаа гадуур жоохон явий гэхээр ганцаараа .
Дэлгүүр хэсий гэхээр ганцаараа , ажил дээрээ байсан чиг л ганцаараа, ер нь гав ганцаараа болчиж. Унтсан ч ганцаараа. Боссон ч ганцаараа. Бас ажил дээрээ өдрийн хоолоо ганцаараа иджийнэ. Хоол ямар амттай байдгийг ч мартах шахаж хог гэж. Бас өглөө орой автусанд ганцаараа хааяадаа ч гэсэн найзтайгаа цуг явдаг байжүлээ. Одоо тэгсэн бүүр гав ганцаараа болчдог гэжий шт. Нээрээ энд давуу тал байгаан байна. Орой ажлаа тараад жоохон сууж юм хум ярих хүн байхгүй болчихоор шууд гэртээ харихын. Замаасаа хазайх ч үгүй шууд 5д ажил тараад 6 гэхэд гэртээ гозойжаам чинь.
Сүүлдээ бараг гэрийнхэн гайхжийна шт нтр.......кккк. Яджаахад ийм үед нз залуу гэж хүн хүртэл хэрэг болдог л юм байна. Гэхдээ одоо яахуу дээ 1нт л бахйгүйм чинь байхгүй чигээрээ дуусахаас.... тэ? гээлоо? энэ чинь тэхээр насаараа 1аараа явна гэсэн үг болчлоо. За тэрч худлаа л байх даа. Гэхдээ л одоохондоо надаа тийм сонирхол лав алга. Ганцаараа байгаа байдалтайгаа эвлэрээд амьдаржийсан нь дээрийм шиг байна мөн үү?

Sunday, July 19, 2009

Хүссэнээрээ зугаалчаад ирлээ. ГОГО-нхонтойгоо

Сая бидний хэдэн блогчид за бараг 20 хэдэн блогчин байсан санагдана. Өглөө цуглаж хоол хүнсээ цуглуулж яваад очих газар буюу Тэрэлжид 2 цагийн үед очсон. Араас Залуу маркетр Үлэмж Деппсү Ицми Бороо Витаут эд нар нэмэгдэж ирсэн. Эхлээд очоод галаа түлэх гэж л асуудалтай нэлээд удсий шүү. Тээд хорхогоо хийж идсэн. За тэр хорхогны амт нтр бол лайтай байсан даа нээрээ.Зараа ахдаа гоё хорхог хийж өгсөнд талархжийнаа. ... Дашрамд нээрээ цэцэгчиндээ бас баярлалаа. 40-н бидоноо авчирсанд бас тэр том майханд нь нилээн олуулаа шингэж унтсан шүү. Очих замдаа Стормигийн машин бол дан харчуул бидний явсан машин жолооочоос нь бусад нь бүгд охидууд байсийн. Тэр жолооч жаргасан л даа тэ? ккк .........
Тэрэлж бол стоо найс байна лээ дээ. 00-н асуудал охидуудын хувьд стоо асуудал байсан даа. Хөлбөмбөг тоглоод нээрээ хуваагдаж. Ямар ч үүрэггүй охидууд хамгаалалт хийж зогсоол залуучууд нь гоол оруулангуут өөрсдөө баярлаж гар хөлөө цохиж
гүйгээл ........ Хэрлэн бид 2 хот руу буцах хэдийг налайх оруулж өгөөд буцахдаа золтой л төөрчөөгүй. Нээрээ аймаарийм байна лээ. Буцаж олоогүй бол уйлах байсан байхаа. Шөнө унтах гэж наян юм болсон шт нээрээ. Майхны 2 хүн унтдаг жижиг өрөөнд 4үүлээ тээд битүү унтах гэсэн болж өгдөггүй гарч зогсоол буцаж орж гарсаар 1 юм унтсийн. уг нь . Житулга бас яджаахад даараад эрхлээ хаячихыг яана.
Нээрээ өглөө нь идэх юмаа алдсан нь л жоохон тийм байлаа. Тээд манай хэдэн охидууд буцаж дэлгүүр орж ирээд хорхогны шөлөн дээрээ будаатай шөл хийж идсэн. Тэр лав аймаар амттай хоол байсий шүү. Стоо найс...... Өлссөн болоод ч тэгж санагдсан байж магад. кккк.
Өдөр гол орчоод буцаж очиж жоохон унтжаагаад тээл хот руу буцсан даа. Амралт бол минийхээр найс өнгөрсөөн гэж.......
Бусад нь бүүр сайхан бичниз. Би зав багатай товчилчлоо. Далимд нь Заяцад бас зөндөө баярласан гэдгээ хэлчий .Зиа эцэст нь идсэн хорхогны зургаа оруулчуул яасийн? ккк

За тэээд шүлсээ арчаарай нтр.....

Wednesday, July 15, 2009

Зугаалмаарийна.

Нээх гоё цэвэр агаар цээж дүүрэн амьсгалаал бас модон дунд моддын салхинд найгах таатай чимээг сонсоол зугаалмаарийна.
Айраг ууж , хорхог идээл ккк. Гэснээс наадам шиг юм болчвуу даа. хэхэ. Гоё нов ногоон зүлэгтэй газар очихиймсан. Зүлгэн дээр хөл нүцгэн алхаал гоё тэ? Улаан шоргоолжгүй л бол болоо ккк. Улаан шоргоолжтой бол гуталгүй байтугай гуталтай ч явах ай гөөмөн гэцүү шүү тэ?
Яг л энэ хөхөө донгоджаагаа зуны цагт зугаалмаарийна.
Яагаад чим ингэж л боддог болчлоо. Өглөө боскү үд болтол сайхан агаарт унтаал сэрээл сүүдэртэй газар бараадаж гудсаа чирээл ахиж унтаал .......
Гоё шт. Унтахын төлөө төрсөн хүн шиг нойр л байнга хүрээд байхын. Яаааг эмрэх цаг чинь болжээ гэж хэлээд байгаа байхгүй юу даа тэ? Ядаж 7 хоног сайхан амрахиймсан. За болий 2 өдөр ингэж агаарт гараад үхтэлээ унтахиймсан. ккккк

Tuesday, July 7, 2009

зүгээр л....

Зүрхээ би цаас гэж бодном
Нугалаад онгоц хийлээ
Зүг зүгийн залуусаас
Зөвхөн чамруу нисгэлээ
Сэтгэлээ би бэх гэж бодном
Түүгээр зураг зурна
Хайрын өнгөтэй зүрх зурна
Харин чамд л гэж бэлэглэнэ.

Monday, July 6, 2009

Гуниглаж дуусахад хугацаа хэрэгтэй

Миний зүрхэнд жижиг зай бий
Түүнд нь одоогоор гуниг байна.
Гуниг яг л над шиг
Бас ганцаардаж байна.
Миний сэтгэлд өчүүхэн зай бий
Тэрэнд нь одоогоор харуусал байна.
Харуусал яг л над шиг
Өнгөрсөндөө амаа барина.
Миний толгойд өчүүхэн бодол бий
Тэр бодолд ганцхан чи байна.
Чи хаа нэгтээ яг л над шиг
Намайг үгүйлээд сууж байгаа даа.......
Гуниг дуусахад хугацаа хэрэгтэй
Харуусаж дуусахад цаг хэрэгтэй
Ганцаардаж дуусахад хань хэрэгтэй
Харин надаа чи л хэрэгтэй ........