Миний зүрхэнд жижиг зай бий
Түүнд нь одоогоор гуниг байна.
Гуниг яг л над шиг
Бас ганцаардаж байна.
Миний сэтгэлд өчүүхэн зай бий
Тэрэнд нь одоогоор харуусал байна.
Харуусал яг л над шиг
Өнгөрсөндөө амаа барина.
Миний толгойд өчүүхэн бодол бий
Тэр бодолд ганцхан чи байна.
Чи хаа нэгтээ яг л над шиг
Намайг үгүйлээд сууж байгаа даа.......
Гуниг дуусахад хугацаа хэрэгтэй
Харуусаж дуусахад цаг хэрэгтэй
Ганцаардаж дуусахад хань хэрэгтэй
Харин надаа чи л хэрэгтэй ........
No comments:
Post a Comment