Saturday, May 8, 2010

Гунигийн бороонд шүхэргүй алхмаар....

Гунигийн бороо орж байна гадаа

Шүхрээ би авсангүй

Гутлын өсгий шалбааг дундуур тэнэж

Гунигаа би бороонд угааж алхана.

Хагацлын нулимс урсаж байна

Би арчаагүй

Хааяа хааяа гардаг юм

Миний шорвог амьдралын амт.

Итгэлийн солонго татаж байна

Би нүдээ салгаагүй харсан

Инээд чинь надаа эргэлзээгүй ирсэн

Итгэлээ бас эргэлзээгүй өгсөн.

Хайрын харцаар харж байна тэр намайг

Хамаагүйээ ханатлаа хар

Хайр чинь хөрж нүд чинь ядартал

Ханаж цадалгүй намайг хар.

Чиний орхисон орон зай хоосон

Би ганцаараа ч

Чиний үлдээсэн дурсамж бүхэн

Надад хань болж хамт байнам.