Tuesday, November 24, 2009

Зүрхний утас

Утас тасарлаа яанаа....... Зүрх цохилохоо больчвий дээ...... Цохилсон ч хүнийг хайрлахаа больчвий дээ......... Хайрласан ч үнэнээсээ хайрлахаа больчуул яанааа.....

Ёооё би нээрээ амьдрахаа больчуул хаа очих болоо? Диваажинд уу? тамд уу? би ууг нь юунд ч итгэдэггүй шт...... Диваажинд очуул 1 эрдэмтэн хүнд шавь орж өдөр шөнөгүй ном шагайж номын цагаан солио туснаа. Нээрээ диваажинд баар , пааб байдаг болуу? Хааяа хальт шагайж тамхины утаанд өөрийгөө хордуулаад хуучны дэлхий дээрх амьдралаа халт санагалзаад бусад үед нь номоо шагайж англи со хэлээр чөлөөтэй ярьж сурнаа. Амьддаа мөрөөдөөд чадаагүйм чинь ядаж үхчээд бодсоноо хийе дээ энэ чэн одоо.

Харин тамд оччуул тамын эзний охинтой нугас нуруугүй найз болоод өдөржин уугаад үдшээр найт ороод шөнө дөлөөр харина. Яаад тамын эзний охин гээч. Баян байж магад гэж бодоол ......кккк. Би тамд яг ажил хийгээч сурах ч үгүй баян охинтой найзалж баахан даалгаж шоудаж баймаарахад.....


Диваажинд очоод ном уншиж элийгээ ч хийх гээдаан тэ? Ер нь тэр диваажин байдаг ч юмуу? чөтгөр бүү мэд........ дэлхий дээрэ унших цагтаа уншаагүйм чинь үхчээд бүүр яг уншиж харагдаач...... гэхдээ амрахаараа гэртээ байгаа хэдэн өөрийнхөө номыг заавал уншина гэж боджаагаа. Эхлүүлээл унтчкү бол........ За стоо бантанг нь хутгасан балайрал болчлоо ..........

Friday, November 20, 2009

Тэр хөөрхөн армаанчиг залуугаа ээмэр санажийна.

Орой болгон гэртээ ороход санасан шүү гэж гүйж ирээд уруул дээр үнсдэг тэр хөөрхөн эгдүүтэй армаанчиг залууг одоо час санажийна.

Хурдхан шиг орой хариад тэрэндээ үнсүүлээд цуг компүүтрээ цуг тоглоод , цуг орондоо орж зэрэгцэж хэвтэх юмсан........

Намайг компүүтэр тоглонгуут хажууд дэмжээл үнсээл стоо өөлхөн шт...... Ёоооё хурдан орой харьж тэрэн дээрээ очихиймсан........

Би ээмэр санажий шт...... Тэр хөөрхөн үнсэлт бас тэврэлт.......

/ Муухай 3 настай өөлхөн дүүгээ санажий шүүү / Та нар өөр юм бодсон уу айн? ккккккк

Wednesday, November 18, 2009

Би эмэгтэй гэдэгтээ эргэлзэж эхлэхжий шт.....

Хааяа өөрйигөө бодохоор эмэгтэй гэдэгтээ эргэлзэж эхлэхжий шт...
Хүүхнүүд шинэ жил боллоо ямар даашинз өмсөх үү? нтр гэж бодож эхэлжаахад би гадуур явахаар гоёиймаа. Энд тэнд ёолкоо засаал стоо гадаад кино шиг гоёийн гэсэн шүү юм бодоол.....
Одоо ч бүүр өөртөө анхаарал тавихаа больж. Өглөө гарт таарсан юмаа өмсөх аядаал гардаг наасан.... Тээл хүн амьтантай уулзах гэхээр гэртээ харьж хувцаа солино нтр гэдэг дээ. Би лав шааал тоохкү ажилдаа өмссөн хувцтайгаа тэр чигтээ оччдийн. Ер нь нүцгэн л явкү бол ямар хамаа байна? лай л байна тэ?
Би таргалаадааа болохоор бариу нтр өмд өмсөхөө больсон таараад чөлөөтэй л байвал өмдний хэлбэр галбир анхаарахааа ч больчлоо шт. Ингэж бодохоор хурдан зун болоод гоё туранхай болчуул гоё эмэгтэйлэг болохиймсан гэж ч бодоод ........ за за мэдкүээ олон юм боджийтол толгой хагарах нь........

Нээрээ хүүхнүүд шиг даашинз нтр гэж санаа зовкү би нээрээ эмэгтэй бишийм болуу? За осмолдкү тэр шинэ жилээр нь 1 палаажархуу юм олоод өмсчжаамаа.
Өнгөрсөн жилийн шинэ жилээр ажлынхан орой шинэ жилтэй гэжаахад өдөр нь үс зүсээ янзлуулаал гйүгээдийсэн. Би яаав тэгсэн ажил дээр сууж сууж орой харингуутаа гялс усанд орчоол нүүрээ өөрөө будах маягийн юм оруулчаал үсийг бол шууд шуугаал очсон. Тэгсэн зөрж өнгөржаа ажлынхныгаа таникү байгаам чинь . Энэ хүнүүс нээрээ шааааааал өөр болдийн байлээшт уг нь. Би тэгсэн овийн оригоороо наассссс..... / бараг штээ гэхдээ ккк/ Тэр олон хулхи хүнүүсийг таникү байгаам чинь яахын? Хараад өнгөрснийхөө дараа хэн билээ? 1 л танил уарай байхын уг нь гэсэн шүү юм бодоол.......
Энэ жил бол бүүр яажийна? Надаа тэр өмсөх хувц нтр бол сонин биш байнаөө. Хурдан шинэ жил болоосой л гэж боджий шт. Ер нь яах гээд ч шинэ жил болгох гээдаан бүү мэд... Зүгээр л хурдан болоосой гэж боджий шт.... кккк
Магадгүй далимдуулж хэд хоног шоудакаадаам болуу?

Tuesday, November 17, 2009

Яахаа ч мэдкү байх хамгийн тэнэг ийн тэ?


Үе үе тэнэгтэх гоё шт тэ? Бичих гэсэн ч бичих юм олдкү. Гоё доо гоё.

Тэгсэн ойрд манай гэр ээмэр хүйтэн байнаа. Тэгсэн ажил бас хүйтэн. Гар байнгын дааралт бээрэлттэй ..... хөхөрсөн өнгөтэй. Өдөржин дулаацкаж халуун юм уугаад 00 гүйдэг сайхан ажилтай болчлоо........ Гүээ ядаж гэр дулаахан байдагсан бол сайханаа...... тэ?

За за тэрч яаху. Шинэ жилийн уур амьсгал ээмэр ороод сэтгэл нтр догдлоол........ кккк. Тэгсэн хажуугаар нь энэ гахайн ханиад час юув дээ гэж санагдтал хорионд орсон. Гар хөлөө хүлүүлсэн юм шиг л хэцүү байх чинь вээ....... энэ чэн одоо.......

Яаааая хотын төв мөвөөр орой явах нтр чинь гоёийм бээшт.... Их дэлгүүр гээч нь ёолкоо засчиж. Аягүү гоё. Тэгсэн дотор тал нь бүүр гоё болчиж. Яг гадаадын их дэлгүүр шиг. Би ч гадаад их дэлгүүрийг каноон дээрээс л харсан л даа хихихи. Өчдөр явах замдаа их дэлгүүрээр хальт шагайгаал мангар хүн шиг соёлыг гайхаж нтр явав шт........ Ваааав стоо гоё болсон бээлээшт. Хичнээн сар ороогүйн бүү мэд.... 6 давхар луу шатаар гарсан чинь хөл яг салгалахжийлээ шт..... кккк..

Гэснээс гол юмаа бичий. Хотын төвөөр хааяадаа хөтлөлцөөд явах найз залуутай болмоор санагдсий шүү...... Тэрхэн үед.......... Шинэ жилээр 1аараа байх гунигтай чимшиг , хааяа бодохоор сайхан чимшиг. ...........

Стоо хүйтний элийрэл болчлоо....... Шинэ жил хурдан болоосой.........

Wednesday, November 11, 2009

Тэнэгтэл кккк


Хөндий гэр

Хөрсөн сэтгэл

Хүйтэн хөнжил

Хүлээлт бас гуниг

Ганцаардлын нулимс

Галзуу дарс

Ганхирсан сэтгэл

Гуниг бас цөхрөл

Эмзэг бүсгүй

Эзэнгүй бие

Уулзах хүсэл

Учраагүй учрал........

Wednesday, November 4, 2009

Цаг ч цөвүүн болжийнноо тэ?

Сүүлийн үед 1л бишээ. Хэдэн жилийн өмнө билээ дээ. Намайг 10-р ангид байхад САРС билүү 1 тийм юм гараал маск зүү гээл загнаад би зүүгээл нтр ....... Тэр стоо чухам ээмэр юм болжийноо гэж бодож модоол........

Тэгсэн түрүү жил бас гар , хөл амны өвчин гээл бас 1 юм гараал жоохон хүүхдүүд тусаал цэцэрлэг нтр карантийлаад байсан уу? яасан?

Тэгсэн одоо гахайн ханиад бас гарчлаа. Хүнүүс эрсдээд хүүхдүүд тусаад , сургууль , цэцэрлэг карантийлаад .............

Энүүгээр ч зогсохгүй баар цэнгээн нь ч ажилкү бас үзвэр үйлчилгээ ч байхгүй бүх юм хаалттай....

Ийм үед болзож ч болкү .......... Цаг ингэтлээ цөвүүн болкэж нэээрэээ..........

1 бодлын стоо 1 каноон дээр гардаг шиг ээмэр санагджий шт. Бүх юм өндөржүүлсэн гэгч байдлыг зарласан. Тэр нь одоо өндөр хүнүүст хамаатайм болуу? Эсүүүл .........

За за тоглоом ч яахуу? Анх зүгээр л ханиад шиг бага зэргийн хүндэрсэн гээл инээж малийж зурагтаар гардаг сайдад маань инээд нь ханиад болжаа байх даааа .....

Яг ийм үеийн бүрхэг царайтай масктай айдас агуулсан харцтай хүнүүс хотын гудмаар зөрөөл......

Хурдан энэ гахайн ханиад алга болоосой......

Tuesday, November 3, 2009

Надаа хэлээд өгчээч....


Яахуу сүүлийн үед байнга л нойр хүрээдахийн.... Би хичээгээлаахад даа....
Орой аминдаа эрт унтаад өглөө босоход л нойр хүрэжий шт.... Тээл ажил дээрээ орж ирэээл суунгуут нойр хүрээд ор дэр нүдэнд харагдаал стоо муу ёрын зүйл болжийноо.
Би 1 хэсэг нойрыг унтаж биш сэрж бардаг гэсэн үгийг сонсоод бага унтсан . Тээдахад ч нэмэр болкүмаа...... Одоо чигсэн амны хэмжээ аваал суужий шт би яахуу?
Нойр сэргээдэг арга байвал хэлээд өгөөч...