Thursday, December 24, 2009

Далай болохсон........

Далай болохсон
Дуугүйхэн дүнсийж хааяа давалгаалах
Далай болохсон
Дүн шөнөөр цэнхэрлэн холоос харагдах
Далай болохсон
Ганцаараа бүх зүйлийг эзэлсэн
Далай болохсон
Газар дээр надад хань байхгүй мэт..

Friday, December 18, 2009

Зүгээр л түүнд....


Шүлгээр би цаг хугацааг туучин өмнө чинь ирсэн байдал

Шүхэр бариад бороон дор чамтай хамт зогсох гэсэн юм

Сэтгэлийн бариж дийлэхгүй жолоог алдаад бодсон бодол

Сэм сэмхэн дурлал гээчийг зурж эхлэх зураг шиг.

Эхлэл гэж хэзээ нэгэн цагт дуусдаг төгсгөл шиг

Энэ л зүйлийг хүлээж байсан миний насан туршийн хайр

Цөхөрлөө гээд ч түүнийг мартаж үл чадах сэтгэл

Цаг хугацааг туулан хэзээ нэгэн цагт шүлгийн мөрөнд үлдэнэ.

Зуны цэцэгс шиг дэрвэж явсан бүсгүй хүний сэтгэлээ

Зугаа цэнгэлээр биш зөвхөн чиний хайранд өлгийдүүлж жаргахсан

Зуурдхан биш олдсан миний насны жаргалыг

Зурган дээрх хосууд шиг хамтдаа зурахыг хүсий.

Wednesday, December 16, 2009

Дурламаар.........


Дундуурхан зүрхээ дүүрэн болтол дурламаар

Дусал нулимс гардаг болтол дурламаар

Зүгээр л чамайг минийх гэж бодож хайрламаар

Зөвхөн чамайгаа харан харан хайрламаар

Навчис унахад гунидаг болтлоо дурламаар

Намайг хүн дурсдагийг мэдэж дурламаар

Эргээд ирэхгүй он жилүүдийг угтаж хайрламаар

Ээж шигээ чамайг ч бас хайрламаар

Дарсанд согтоод уйлдаг болтлоо дурламаар

Даруухан гэж намайг дурсдаг болтол чинь дурламаар

Гунигаа мартаж чамайг зүүдлээд сэрдэг болтол хайрламаар

Миний ертөнц чинийх болтол хайрламаар........

Thursday, December 3, 2009

Сэтгэлд хоногшсон кино: 2012 киног үзсэн нь.

Өчигдөр 2012 гээд чухам шуугиан тариад байгаа киног үзлээ л дээ. Үнэн тас кино байсныг эхлээд хэлэх хэрэгтэй. Энэ бол миний сэтгэлд үнэхээр хоногшиж чадсан. Одоо бол тэр киноноосоо бүрэн гарч чадаагүй байгаа юм чинь. За тэгээд хүүхдүүд минь киног кино театрт хашраах нь илүү дээр гэдгийг би 100% биеэрээ мэдэрсэн юм шүү... Тэр тусмаа өргөөд./ ккк . Реклам явчлаа. Шагнал авах гээд долигноогүй шүү./

За за тэр ч яахуу. Кинондоо эргээд орьё. Нээрээ 2012 онд дэлхий сөнөчихвөл бид юу хийж амжих бол? Хэрхэн тэр болтол амьдрах уу? гээл есөн шидийн бодол толгойд орж ирээд. Тэр болтол үхтэлээ хөдөлмөрлөж ирээдүйгээ бодох уу? Эсвэл сөнөнө гээд урсгалаараа амьдрах уу? яг сөнөх нь баталгаатай юу? гээл олон юм одоо болтол бодогдож байна. Би дэлхий сөнөчвөл тэр киноны энгийн хүмүүс шиг зүгээр л урсгалааараа үхэх байх даа. Би онгоц жолоодож чадахгүй. Бас надаа тэр тэрбум доллар нь байхгүй гэж бодогдоод. ккк.

Сэтгэлд үлдсэн 1,2 үг байнаа. "Чиний сэтгэл чинь аягатай цай шиг болсон байна. "

Бас " Миний бүх амьдралын туршид чи хаана байсан юм бэ?

- Бэлэг дурсгалын дэлгүүрт"

Энэ үг надаа бол үнэн найс санагдсан........

За тэгээд бидэнд 3 зам үлдлээ гэж бодож байна.

1, 1 тэрбум доллартай болох

2, Онгоц жолоодож сурах

3, Шууд үхэх..

Бас тэр хятадуудын санаа, төвдүүдийн сэргэлэн байдлыг хараад байгаарай. Тэр том онгоцонд өөрсдийн орох зай замыг гаргасан байгаа байхгүй юу. Эцэст нь усан дотор байхад амьтад тэдний дээд талд визгүй зорчиж байгаа хэсэг бол айн? Юм бодуулсан шүү.

Өнөөдөр хичээж байгаад киноны шокноосоо гарнаа.