Wednesday, November 3, 2010

Би яагаад намарт дуртайгаа мэдэхгүй.


Жиндүүхэн байна

Ганцаараа алхах намрын өглөө

Жихүүцэм байна

Худлаа хэлсэн чиний үгс

Зөөлөн байна

Хацар үлээх намрын салхи

Зэврүүн байна

Намрын шөнөөр хотын гудамж

Улбар байна

Унжиж унасан модны навчис

Улайсан байна

Хүйтэнд алхсан миний хацар.

Бээрсэн байна

Ганцаар байгаа миний гар

Бэтгэрсэн байна

Хэн нэгнийг дурссан сэтгэл минь.

Халуухан байна

Харилцуурын цаадах чиний хоолой

Харин энд намар

Гоё алтлаг байна.

Навчис хөл доогуур хөглөрч

Надад тэр үед чамайг өгсөн болохоор

Навчис хөглөрсөн энэ л

Намарт би дуртай болсон байх.

Sunday, September 19, 2010

Хүв хүйтэн, Хов хоосон , сав саарал

Ямар ч мэдрэмж байхгүй сав саарал

Яагаад ийм болсон юм бүү мэд

Яруухан дуу бол борооны чимээ

Яг над шиг үнсэн саарал

Бүх зүйл хов хоосон

Бүр зүрх минь хүртэл цохилохгүй чив чимээгүй

Бүүр түүрхэн санагдах дурсамж хүртэл мартагдсан

Бүхэлдээ би хүв хүйтэн , хов хоосон.

Нар буцсан сэрүүхэн байна гадаа

Намар дууссан жиндүүхэн байна өрөөнд

Хааяа 1 суунаглах уур аягатай цайнаас гарч

Хацар жиндүүлэн хайрч байна энэ анхны цас.

Аяганд хийж тавьсан халуун цай хоромхон зуур хөрч , гар даарч, бичлэг товшуулахгүй жиндэж. гадаа ийм л сэрүүхэн байна

Tuesday, September 14, 2010

Чинагш юм бүхэн улирч одно....... Ж.Болд-Эрдэнэ

Би энэ блогийнхоо шинэ бичлэгийг нээсэн л бол заавал 1 юм биччкээд гар хөл загатнаад суудаг юм. Өчигдөр төрсөн өдрийнхөө бэлгийн номыг сонирхож суулаа. Ж.Болд-Эрдэнийн "Цэнхэр аяз" гэсэн шүлгийн ном. Болдуушийн бэлэглэсэн ном юм. Баярлалаа гоя ном өгсөнд.

Өдрийн ажилдаа ядарсан ч шүлгийн ном л байвал нойр пад хамаагүй бариад сандал дээр цомцойж суугаад уншаад суучихаж байгаан.



Чинагш юм бүхэн улирч одно
Цавцайх үүлс морин харгуйгаар зуларч одно
Цагаан уул цэцэг хээрийн салхинд сэмэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно ......

Энэ шүлгийн энэ эхлэлийг би тэрхэн зуур хэдэн удаа гүйлгэж уншсанаа ч мартчиж. Энэ 4 хөн мөрт олон зүйлийг нуусан мэт тийм сэтгэгдэл төрүүлсэн юм.

Өглөө тэгсэн би ....чинагш юм бүхэн улирч одно......... гэж амандаа үглээд сэрж байна лээ.

Зарим 1 зүйл цагийн аясаар мартагдана, бас улирч одно. Гэхдээ бүгд урьдын байрандаа байсан хэвээрээ байх болно. Улирч одох зүйлийг өдөөн босгож, уурлахгүйгээр мартах хэрэгтэй бол мартмаар ч юм шиг санагдана.

Эцэст нь энэ 4 мөртийг та нарт зориулья.

Чинагш юм бүхэн улирч одно
Цасан ширхэгэүүд одны гялгараас чимхэж одно
Чамайг гэсэн хайр минь цагийн эрхээр бүдгэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно

Friday, August 20, 2010

Зарим зарим......

Яг одоо намрын нээх тийм хөнгөн мэдрэмж мэдрэгджийнэ. Халуун юм уунгаа цонхоор гаднах орчныг ширтээд хэсэг зогсмоор ч юм шиг.

Зөөлөн цонх товших борооны чимээ уйтгартай мөртлөө сэтгэл сэвэлзүүлсэн 1 тийм олон юм бодуулсан байх.

Би яг одоогийн энэ байдал дээр дотор луугаа өнгийгөөд 1 үзчий гэж саналаа. Би зарим 1 хүнийг хэт их санаж, зарим 1нд нь голдоо ортол гомдож, зарим 1 нийг бүүр үзэн ядаж байна..........

Гэхдээ үзэн ядсан, гомдсон мэдрэмж маань удаан битий үргэлжлээсэй.

Надаа бусдад байхгүй зарим зүйлс байдаг ч би тэрнээс залхжийна. Орой даарч хөрөөд ядраад харихад халуун хоол цай бариад угтах гэрийнхэн байна, би хэт бөөцийлүүлснээс болоод таргалаад байгаадаа уур хүрч байна.

Орой үдэш гадуур зугаацаж яваад ирэхээр оройтлоо гэж зэмлэдэг гэр бүл байхад би зарим шиг гэртээ 1 аараа ороод шууд хүйтэн хөнжилдөө шургадаг бусдаас ялгаатай байгаам.

Жаргалтай газар хүн тогтохгүй гэдэг үг ч энэнд зохих юм дагуудаа......

Өчигдөр 1 хүнийг гомдооцон чэн тэрнээс хойш утас нь байнга унтраалттай байхаар нь санаа зовоод яг үхэх нь...... Би тэр хүнтэй утсаар яримаарээшт....

Намрын сэрүүхэн гуниг мэдрүүлсэн тийм л алтан шаргал өдрүүд айсуй......

Олон юмны зах зухаас товч бөгөөд утгагүй бичсэн ээлжит миний сараачмал....

Friday, July 30, 2010

Миний амь шиг, алт шиг найзууд

Нулимс минь гарсан үед арчиж өгдөг найз нар бий

Нуугдсан сэтгэлдээ тэд намайг өмгөөлж явдаг анд нар

Нэр минь тэднийхтэй байнга цуг явдаг байсан бүсгүйчүүд

Нэг л мэдэхэд тэд минь хүний хань болсон ээж нар....

Айлын эхнэр болж буурь суужээ тэд

Алдаж онож цуг инээж явдаг байсансан

Алдаа оноог минь хэлж эх хүн шиг зэмлэхдээ

Аргадаж бас ухааруулж заадаг болж дээ надад.

Эзэгтэй гэгч ариун үүрэгтэй болчоод

Ээждээ ч гэсэн хааяа над шиг эрх охин нь хэвээрээ

Энхрийлж нойрсох алаг үрсдээ

Эвийлж бүүвэйн дуу аялж суудаг дагинас болж дээ тэд.

Эр нөхрийнхөө өмнө ханийн үүрэг хүлээсэн

Энэ амьдралаа хамт туулна гэж амласан

Эцгийн гэрээсээ гарч айлын гэрт очоод

Элбэрэл дунд нь ухаажиж яваа бүсгүйчүүд ......

Найз нартаа зориулж бичсэн. Одоо тэд бүгд л ээж нар болж. Үрсийнхээ тухай ярихдаа хамгийн жаргалтай бүсгүйчүүд болчиж. 2010,07,18

Saturday, July 17, 2010

Амьдрал яагаад....?

Амьдрал яагаад

Алганд багтах цагийн зүүгээр хэмжигдэж

Амрагаа хүлээх бүсгүйн сэтгэлээр даажигнаж

Ард үлдсэн дурсамжаар хөглөгдөнө вэ?

Би яагаад

Бороо ороход тэгтлээ их баярлаж

Бодолдоо чамайг тэгтлээ санан гуньж

Бяцхан зүрхэндээ яах гэж чамайг тээдэг юм бол?

Дурлал яагаад

Дураараа явсан занг минь хөлнөөс нь чангааж

Дуугүй болгон хүний өмнө сөхрүүлж

Дурлуулж бас хайрлуулж шархлуулна вэ?

Амьдрал яагаад

Алдаа онооны дэнсэнд

Ахархан богино хугацаанд

Аз жаргалыг мэдрүүлдэг юм бол?

Амьдрал яагаад...................?

Saturday, June 5, 2010

Минийх болоогүй тэр......

Минийх болохгүй учрал байж тэр үнсэлт , бас тэр харц

Минийх болохгүй залуу байж тэр бие, тэр инээмсэглэл

Минийх болохгүй зүйл байж тэр гар , тэр хайр

Минийх болохгүй гэж мэдсээр байж болгох гэж зөрүүдэлсэн зөрүүд зан...

Бүтэхгүй гэж зүрхэндээ би хэлээгүйээ

Бүтээх гэж оролдсон даанч чадсангүй

Бусдыг болоод явахад чинь

Аз жаргал хүсье. Харин чамд зүрхнээсээ.

Өнгөрсөн бүхэн минь өдөр хоногоор алсравч

Дурсамж үл мартагдана.

Өөрөө чи хүнийх болоод явсан ч

Дурлал минь үл мартагднам.



2010,05,18 19*24 минут УБ хот .....

зиө зиө. өнөөдөр ууртай сонин өдөр байгаа ...... тэрийгээ мартахын тулд л сараачив шт.. ДОНДОГМАА гэжжж..........

Болзоонд явий.

Өндөр өсгийтөө углаад

Өдөржин толины өмнө эргэлдээд

Будаг шунх эвлүүлээд

Болзоонд явмаар санагдчлаа.

Тэртээд болсон болзоог тас мартаад

Тэнгэрийн оддын доор хөтлөлцөж алхаад

Зуны бүлээхэн салхитай үдшээр

Зугаалж явмаар санагдчлаа.

Зүрхний чинь цохилтыг мэдрээд

Цээжинд нь нам тэврүүлчээд

Гаранд чинь чанга хөтлүүлчээд

Ганцхан чамтай болзмоор санагдчлаа.

Зайрмаг хүртэл цуг идээд

Замдаа тоглоом хийж алхаад

Замын унаанд дайгдаж

Зүйрмэглэн эрхэлмээр санагдчлаа.

Гээвгэнт ийм балай юм бодогдчлоо. Гуниг зарлацан өдөр байх чинвээ өнөөдөр.........

Болзоо гээч зүйлийг тас мартаж.

Saturday, May 8, 2010

Гунигийн бороонд шүхэргүй алхмаар....

Гунигийн бороо орж байна гадаа

Шүхрээ би авсангүй

Гутлын өсгий шалбааг дундуур тэнэж

Гунигаа би бороонд угааж алхана.

Хагацлын нулимс урсаж байна

Би арчаагүй

Хааяа хааяа гардаг юм

Миний шорвог амьдралын амт.

Итгэлийн солонго татаж байна

Би нүдээ салгаагүй харсан

Инээд чинь надаа эргэлзээгүй ирсэн

Итгэлээ бас эргэлзээгүй өгсөн.

Хайрын харцаар харж байна тэр намайг

Хамаагүйээ ханатлаа хар

Хайр чинь хөрж нүд чинь ядартал

Ханаж цадалгүй намайг хар.

Чиний орхисон орон зай хоосон

Би ганцаараа ч

Чиний үлдээсэн дурсамж бүхэн

Надад хань болж хамт байнам.

Friday, April 30, 2010

Алтан хуримын талаар арваас илүү үг...

Алтан хурим гээч зүйл чэн 50 жил ханилсан хүнүүсийн хийдэг зүйл юмдагуудаа.

Манай эмээ, өвөө 2 өнөөдөр ханилж суусны 50 жилийн ойгоо хийж байгаан. Үр хүүхдүүд нь бэлэг бэлдэж, өөрсдийн хэмжээнд бяцхан цайллага хийж зураг хөрөг авхуулна гэж байхад би инкээл ажил дээрээ суужийдаг.

Би ингэж бодоод байгаа шт. 50 жил хамт амьдраад ач зээ, гучаа үзсэн манай эмээ өвөө 2 шиг хүнүүс их буянтай л байдаг байх даа гэж.Манай ээжийг гаргаж өгсөн эмээ 2 тоо үнэхээр хайртай. Даанч ойрхон амьдардаг байж үргэлж орж гарч чаддаггүй миний ачлалгүйнх байх.

Эмээгийнхээ санаа нь зовж байдаг 1 зүйлийг биелүүлж өгөх юмсан. Тэр нь намайг хүнтэй суугаасай гэж боддог. Харах болгондоо л надад санаа зовж байдаг хүн шүү дээ.

Өвөө эмээ 2 тоо өнөөдөр юу өгвөл болох юм бол? Ямар чигсэн ажлынхаа хажуугаар зав гаргаж өнөөдөр заавал очноо.

Шинэ сарын эхний бичлэгийг эмээ өвөө 2ынхоо тухай бичиж байгаад таатай байнаа......

За за ажлаа хийх минь. Нойр стоо ээмэр хүржийнаа........ ЛОЛ

Sunday, April 25, 2010

Би зүгээр дэнгийн гэрэл болмоор байна...


Би зүгээр л гэрэл болмоор байна

Чиний урдах замд саад болохгүй

Чиний явах замыг гэрэлтүүлж

Чиний байгаа газар гэрэлтдэг тийм гэрэл..........

Friday, April 16, 2010

Чиний өгөх сэтгэл чимх байхад л хангалттай

Чиний надад өгөх сэтгэл

Чимх байхад л хангалттай

Чиний уужим сайхан сэтгэл

Алгын чинээ байхад л хангалттай

Чиний энхрий ялдам үгс

Цөөхөн байхад л болно

Чиний надад өгөх хайр

Харцандаа байхад л сайхан.

Санаад хэлэх үгс чинь

Хааяа л байхдаа гоё.

Сайхан чамайг харин

Дандаа л хараад баймаар

Санах болгондоо

Хажууд нь байгаад баймаар

Эрхлээд үргэлж үнсүүлээд баймаар

Эрхлүүлж бас нялуураад баймаар

Гомдлоо гээд туниад баймаар

Гоморхлоо гээд эрхлээд баймаар.....

Хүзүүн дээр нь зөөлөн үнсмээр

Уруулынх нь балыг амталмаар

Гарыг нь зөөлхөн атгамаар

Ганцхан чи л хол байна надаас....

Tuesday, March 30, 2010

Харьцангуй

Би харьцангуйн онол нтр бичиж О-тохгүй зүгээр....... Ямар хүнүүс шиг толгойтой онол яриад суух мэдлэгтэй биш......Үнэнээ л хэлий.......

Гэснээс юм юм харьцангуй байна. Болжаа бүхэн надтай төстэй биш, өөр биш бүүр шааал өөр байна.

Оюутны ангийн охидууд төрөөд нөхөрт гараад дууслаа. 1 найз маань бүүр 2 дох хүүхдээ гаргалаа гэж мсж бичжаахад надаа 1 нь ч байхгүй. Бүүр болчий гэсэн ч нөхөр нь ч алга. Юм ийм харьцангуй байх гэжжжж......

Өнөөдөр завтайн ачаар твиттерт өнжлөө. Би тэр цана гээчийг сурдиймуу? яадийн гэж хаширлаад айдсаа давж чадаагүй байхад тэдүүс уралдаан зохиох талаар ярьжийна. Яаааая бас харьцангуй байшт. Миний хоцрогдол энэ хүнүүсийн түрүүлэлт ингэтлээ зайгаа авч харьцангуй болкэж.

Зараа ахтай мснжэрджаад цалингийн харьцангуйн талаар мэдэрч боож үхэхийг шахсан ч ашгүй худлаа гэсэн. Гэхдээ л .........

Харьцангуй зүйлс зөндөө байнаа. Над мэтийн хүнүүс бол ажил гээд 6 болоход харих яагаачгүй байхад ажлын цаг дуусаачгүй байхад үйлчлэгч нтр гараад явчихийн. Гоёиймаа... Ажлын ачаалал гэж харьцангуй юм байнаа байна. Тэр хэрээрээ цалин нь харьцангуй юм даа..... тэгж бодоол тайвшрахаас.

За тэгээд бас 1 зүйлийг нэмж хэлэхэд сайхан зүйл дандаа муу зүйлтэйгээ хамт байдаг байх даа гэж бодогдхийн. Кола сайхан даанч яс сийрэгжүүлдэг., шоколад сайхан даанч шүдэнд муу нтр гээл.......бороо сайхан дараа нь шавхай тарьдаг..... цас гоё ч хүйтэн ..... Шинэ жил гоё ч бөөн мөнгөний дайсан шт нтр гээл........хэхэ. .

Friday, March 19, 2010

Би хэн ч биш.......

Би мод

Зөвхөн

Өөдөө урган тэмүүлдэг

Өөр хаашаа ч явахгүй байрандаа байдаг

Би мод.......

Би мөс

Хааяа нэг

Халуун илчинд хайлдаг

Би мөс......

Би цас

Гудмын ёлтойх гэрэлд

Юунаас ч илүү гэрэлтдэг

Бударч хааяа унахдаа

Хайлж урсдаг

Би цас..........

Би дарс

Хааяа амсахад гашуун

Хааяа хүртэхэд амтлаг

Би дарс........

Би хавар

Шувуудын жиргээтэй зэрэг ирдэг

Шинэ ногоотой хамт соёолдог

Би хавар.......

Би зун

Цэцгийн үнэр шиг

Цэнгэх эрвээхэй шиг

Цэвэр ичимтгий

Би зун.........

Би намар

Алтлаг шаргал хот

Навчис хөглөрөх гудам

Би намар......

Би өвөл

Цас бас өмс

Цан бас жавар

Би өвөл........

Wednesday, March 10, 2010

Нэргүй бичлэгүүдийн маань 1 нь......

Уянгын дуунд хөл нийлүүлэн бүжээд

Уруулын хээгээр тамга дарий хүзүүн дээр чинь

Догдлол бас хайраа инээмсэглэлээр тодруулаад

Дотор сэтгэлдээ чамайг нууцхан хүсэж бүжнэ.

Үнэр чинь одоо болтол үнэртэнэ

Уруулын чинь амт одоо ч амтагдана

Учирсан учрал догдлол бүхний минь

Өөр нэгэн шинэ хуудас..... ЧИ

* * *

Гунигаа бөхөөгүй байхад эцсийн удаа

Гэрэлт дүрийг чинь нэг саная

Инээмсэглэл чинь арилаагүй царайг чинь

Эцсийн удаа харсан одоо мартсааааааан............

Tuesday, March 2, 2010

Ачааллаа дийлэхээ больсон Азийн цагаан дагина мину.

Утаатай ч гэсэн Улаанбаатар мину гэж бодож хайрладаг сайхан хот минь , нийслэл минь. Миний хувьд унасан газар угаасан ус минь.
Төрж өндийж өсч бойжих 24 жилийн хугацаанд өөрөөс чинь алхам ч холдоогүй үерхэлдээ үнэнч байсан хүн шүү би.
Тэгсэн газар нутаг багатай хөөрхий муу нийслэлд минь хөдөөгөөс ирэх хүмүүсийн нүүдэл өдрөөс өдөрт урт дараалал үүсгэн цуварсаар.......
Одоо тэгсэн өдрөөс өдөрт чанга дуугаар уйлж төрөх ээж аавын бяцхан үрс маань хаана төрөх вэ? эрүүл мэндээ хаана хамгаалуулах вэ? Эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй коридорт газраар хэвтүүлээд , Эсвэл төрөх газар нь орон байргүйдээд 2төрөх 1 эмнэлгийн бөөрөнд шамбааралдана.
Тэгсэн шорон гээч өргөст тор , гэмт хэрэгтнүүдийг харгалзаж, хүмүүжүүлдэг газар маань хүртэл ачааллаа дийлэхэд хүрсэн бололтой. Тэдэнд шинэ шорон барьж өгөх хэрэгцээ байгаа л байх. Хүн болсон хойно тэгэлгүй л яахав. Гэхдээ хүүхдийн эмнэлэг ч бас барьж өгөх хэрэгцээ шаардлага байна.
/Манай найз хүүхдээ аваад эмнэлэгт хэвтэж л дээ. Тэгсэн тэр 2г ор байхгүй гээд коридорт шалан дээр хэвтиүүлсэн. Нөгөөдөх чинь тийм нөхцөлд хэвтэж чадахгүй гээд хувийн эмнэлэг хайсан нь харамсалтай нь хүүхдийн эмнэлэг маш цөөхөн. Баянгол эмнэлэг л хүүхэд хэвтүүлдэг юм билээ. Тэгэхдээ үнэ нь өндөр санагдсан. Тийм эмнэлэгт хэвтэх чадалгүй эх үрс коридорт хэвтэх нь харамсалтай...../
МЕТРО хот аргагүй. Хэдэн 10 жилийн өмнөх 300-400 мянган хүнд зориулагдсан зам , төрөх , шорон , эмнэлэг.....
Хэзээ ч Улаанбаатар хотыгоо Метро хот болно гэж төсөөлөөгүй хот төлөвлөлт....
Шорон барьж чадаж байгаам чинь УЛСЫН гэсэн тодотголтой төрөх газрын 4 дэхийг нь бариад өгчөөсэй.
МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ гээд төрөх газрыг нь барьж өгч чадахгүй юм байж 1000 лоозондоод яанаа.
за даа би ч буруу бичдэг хүн дээ. Өөрсдөө 1ийг бодож, 2г тунгааниз.

Sunday, February 28, 2010

Хавар ирлээ миний залуу

Хавар ирлээ

Миний залуу

Харьд очоод

Битгий мартаарай.

Хөл урттай

Европ хүүхнүүд

Хөөрхөн гэсэн

Хөл алдаж

Битгий дурлаарай.

Хөнгөн зан

Битгий гаргаарай.

Цэцэгс ургаж

Хавар боллоо

Миний залуу

Хөгшин Европт

Хавар ирлээ.

Хүүхнүүд улам

Үзэсгэлэн боллоо

Хүлээж суугаа

Намайг мартаваа

Хавар боллоо

Миний залуу.........

Thursday, February 11, 2010

Надад дурлахыг хориглоно.

Тэс хөндлөн зөрүүд зантай надад дурлахыг хориглоно

Тэрнээс өөр хүнийг харин хүссэнээр нь хайрлаад өг

Дарсыг би шунаглан ууж хөлчүүрээд

Дараа нь чамайг зовоож магад надад дурлахыг хориглоно.

Нүүрэн дээрээ инээж байгаач

Нүүрээ буруулж чамайг дотроо зүхнэ.

Хоёрын хооронд буруу бас бүдүүлэг зантай

Багтай хүн надад дурлахыг хориглоно.

Хуурамч амьдраад хуурамч аягладаг

Худлаа инээж худлаа уйлдаг

Хэтэрхий шоглож уурлуулж ч магад

Хэнэггүй бүсгүй надад дурлахыг хориглоно.

Monday, February 8, 2010

Би чамайг....


Би чамайг зүүдлэх гэж унтдаг

Би чамайг бодох гэж нүдээ анидаг

Би чамайг мэдрэх гэж орчноос тасардаг

Би чамайг минийх гэж мэдэх гэж хааяа зөрүүдэлдэг.

* * *

Уучлаарай гэдэг үгэнд би дургүй

Яагаад гэжүү? чи надаа уурласан гэсэн үг.

Баяртай гэдэг үгэнд би дургүй

Яагаад гэжүү? би чамайг явуулмааргүй байна.

Wednesday, February 3, 2010

Цагаан сар бас Валентин тэгээд............

Хурдан хавар болоосой. Өвлийн хүйтнээс утаанаас залхаад хаврын шуургыг өнгөрөөчөөд зунтай золгох юмсан. Гэснээс цагаан сар болкээд ........ Яг үнэндээ би ч цагаан сарт тийм ч дуртай биш. Өө тээл хөгшин залуу янзүрийн хүнтэй үнсэлцээл тэврэлдээл, таних таникү хар мянган хамаатнуудтай болцон байдийн. Тээд хагартлаа идээд, гэртээ ирсэн хүнүүсийг идүүлээл уулгаал бас ч үгүй гарахад нь бэлэг өгөөл ....... Гэхдээ үндэсний баяр гэсэн утгаар нь гэрийнхнээ дагаж очих стоо тоотой хэдэн айлдаа очноо очно. Манайх хаа очиж хүндрэл багатай тэмдэглэдэг болоод хэдэн жил болжаа болохооор бас ч гэж гайгүй л болцон. Харин энэ жил валентины өдөртэй давхцжаа болохоор хосууд өнгөрсөөн нтр........ ккк.

Надаа лав тэр нь таатай байгаа шт. 1аараа гэртээ хариад эрт унталтай биш, нөхөртэй, найз залуутай найзуудыгаа уруу таталтай биш, нэээх 1л тийм сонин санагдаадийсан чэн цагаан сар гэнгүүт нь азны коля гэж боджаам чинь. Тэр өдөр нь гал тогоо хавиар бууз нтрээ жигнэсэн шигээ сайхан үднэ дээ харин ч нэг. Түрүү жилийн өгсөн шоколадаа ч бодкү нтр, тийм зав гаркү нтр......... гоё шт.

Өө тийн энэ жил мөр нтрээ зөв гаргаад засал нтрээ сайн хийлгэхгүй бол болкүм шиг санагдаадаан. Би бүүр ойрын үед байнгын хямраастай сэтгэл санаа тогтворгүй бүүр 1л биш. Магадгүй жил оржаатай ч холбоотой байх гэчүүл баахан хэл ам гардийм болуу?

Thursday, January 28, 2010

Залхжийна. Юм бүхнээс.......

Би залхжийна за. Тээд л сүүлийн үед ийм адгийн муухай зантай болоодаан.........
ГОГО блог дээрээ юм бичих эрхгүй болцон. Хүний блог дээр ороод юм бичихээр чи далдагналаа нтр гээл шаал таникү хүн ад үзээстэй, тээд за үнэн юм чинь гээд 1 хүнийг нь шүүмжлэх гэхээр орж ирээд надраа аррр аррр хийгээстэй. Гүйээ энэ чэн хүлээгээд авч болдгүүмүү? Хүн болгоны хэлээд байсныг би 1аараа өргөж бариад өөрөө буруутаад таарчлаа л даа. Тээд ГОГО-н орон зайд шаал илүүдээд байна.
Тэгсэн энэ ажлаас бас залхжийна.
Жил гаруйн өмнө өгдөг байсан цалин нь 1 ч төгрөг нэмэгдээгүй. Тэгсэн гадуур бүх юм үнээ нэмээд байхын.
тээд гарах гэхээр дараагийн ажлаа олчкээд. Олдкү намайг бас залхаажийна. Бас ажил дээр засуур хийгээд будаг үнэртээд толгой эргээд энэ байгаа байдлаас час залхжийна.
Ер нь нээрээ яадиймлээ дээ?

Thursday, January 21, 2010

Уншкү ч байсан болно , надаа хамаагүй....... ккккк

Буцах шувууд надад хэлсэн

Чиний үнэн үгийг

Бяцхан зүрх минь надад шивнэсэн

Чиний уужим сэтгэлийг

Хээрийн салхи надад мэдрүүлсэн

Чиний сайхан үнэрийг

Хэтрүүлж дурлаж болохгүй шүү

Чи надад.

* * *

Нулимс шиг байсан түр үе шорвог

Дарс шиг байсан тэр үе гашуун

Хүйтэн байсан тэр үе жавартай

Хүлээдэг байсан хааяа би ганцаараа........

* * *

Нөмрөг минь байгаач

Хааяа хааяа даардаг биенд минь

Илч минь байгаач

Үе үе хөрдөг сэтгэлд минь .....

Wednesday, January 20, 2010

....................

Уулзана гэж санаагүй гэнэн явсан миний өнгөрсөн үе

Учирна гэж ч бодоогүй өөртөө итгэлтэй явсан үе

Ирнээ гэж амласан чиний нууцхан амлалт

Итгэл өвөрлөөд үлдсэн миний бяцхан зүрх.
* * *

Дурладаг би амьдралд дандаа

Дурлах дурлахдаа шунаж дурладаг

Дарсны амт шиг зөөлөн хааяа бас гашуун

Дурлал шиг сайхан бас гунигтай энэ амьдрал.......

Tuesday, January 5, 2010

Муу зуршлаа хаяхиймсан.....

Би 1 бичжийсэн даа. Зөв боджий нтр гээд........ Тэгсэн хичээгээд зөв бодох гэхээр бас буруу ярихиймаа.

Би хичээгээл буруу ярикүээ. Амны билгээс ашдын билэг билүү? 1 тийм үг байдаг даа. За байз ашдын билгээс амны билэг билүү? Гүйээ ер нь аль алинаар нь хэрэглэдэг гээз дээ?

Монголчууд тээл буруу ярьж , зөв ойлгодог хүнүүс штээ. тэ? Би сая ингэсийн. 1 эмчийн өрөөнд орчоод юу байна? гэхээр нь юмгүйээ гэсэн чинь уг нь тэгж хэлж болкү гэсэн дээ гээл эмч тэгжийнэ. Би харин тиймээ гээл гарсан. Гараал шатан дээр 1 эмч таараал юу байна? гэхээр нь юмгүйээ гээл зөрсөн. Зөрсөн хойноо толгойгоо цохиол, амандаа үглээл явжаам чинь.

Өө бас тийн тайван гээл би тэгдийн. Тэр час буруу гэсэн. Хэт нам тайван байжаагаад үхчүүл яахын? тэ?

Тэхээр юм юм байнаа? гээл явжаах хэрэгтэй.

Бас 1 юм. Хүнүүс мөнгө зээлий гэдий штээ. Тэхээр би байхгүй л гэдийн. Байсан ч байхгүй л гэдэг. Байхгүй байхгүй гэсээр байгаад дандаа мөнгөгүй болчуул яахын? тэ?

Тээд байгаа гэчээд зээлкү байх ч хэцүү. Байгаа л даа би зээлкү гэж хэлж ч чадкү би нээрээ...........

Sunday, January 3, 2010

२०१० оны анхны......


Миний бидэртэх сэтгэлд дуссан усны дусал чи

Миний биелээгүй мөрөөдөх мөрөөдлийн минь хэлтэрхий чи

Эргэж ирэх юм шиг аашлах он цагууд хөврөөл

Эндээ би таг дуугүй чиний тухай бодоол.

Саналаа саналаа гээд сахлыг чинь илж чадах биш

Хүслээ хүслээ гээд хүзүүгээр чинь тэвэрч чадах биш

Бодлоо бодлоо гээд өөртөө дурлуулж чадах биш

Мөрөөдлөө мөрөөдлөө гээд минийх болчих биш

Өөртөө итгэлгүй бишээ итгэсэн ч бүтдэггүй зүйл гэж бас байдаг шт. Тэр тухай шүү.......