Wednesday, May 27, 2009

Зүүдэндээ үхэж үзлээ. Энэ солиорч байгаагийн шинж үү?

Би өглөө сэрчээд босох гэснээ цаг эрт бахйаар нь хэвтээд байсан чинь буцаад зүүрмэглэчиж тэр хооронд харин үхэж үздэг банйа шт.

Би ер нь залхуу юмуу хаашаа ийн. Манай эгч надаар юм хийлгэх гээд дуудсан чинь би очих замдаа хүнүүсийн нүдэн дээр үхмээр санагдаад гадаа гудамжинд хэвтээд өгжийнөө. Тэгсэн чинь шууд нүдэнд нээх сонин сонин юм харагдаад диваажин ч юм шиг нээх гоё гэрэл цацарсан газар 1 эмэгтэй хүн дуудаад тийшээ явчий яадий цус тэр эгч дээр очиж юм хийж өгснөөс үхсэн нь дээр гэж бодоод....... би аймаар тэнэгээ. үхэх гэж байж бас юм бодсон нтр........ Намайг үхчүүл эд нар зовох байх даа. Миний арас шаналах нуу гүй юу би тэнгэрээс харнаа нтр гээд бодцон бас .. Гэхдээ би гэрийнхнээсээ илүү 1 л хүнийг шаналахыг харахыг хүссийм шиг байнаа нээх тэнэг....... кккк. Тэгсэн чинь ээж ирээл бос л доо гээл уйлсан чинь би үхээгүй босоод иржаам даа. Энэ стоо зүүд үү? үгүй юу? сайн мэдкү байна тээл сэрсэн чинь 7,30 шууд год гээл боссон........... Би нээрээ халуундаа дэмийрсэн хүнүүс сонин сонин юм харж сонин сонин юм зүүдэлдийн гэсэн...... би яг тийм зүгээр байжаагаад халуурсан хүн шиг л болчоодийноо сүүлийн үед........

Tuesday, May 19, 2009

Ардчиллын алтан хараацай юу? Авилгалын загалмайлсан эцэг үү?

Анх удаа улс төр гэсэн категорит юм бичиж байна шт. ккк ,

Нээрээ ийм асуулттай шторк фм-ээр яваад байсныг та сонссон байх л даа.

Та алийг нь сонгох вэ?

1, Ардчиллын алтан хараацай юу?

Би энэ хүний талаарх хувийн бодлоо бичий л даа. Энэ хүн 90 оны үед ардчиллын төлөө яаж тэмцэж энэ бидэнд бусад гадаад орон руу чөлөөтэй ирж очин сурж ажиллах , зах зээлд чөлөөт өрсөлдөөнөөр өрсөлдөх боломжийг авчрах энэ ардчилал -г авчирж байсан билээ. үүнтэй мөр зэрэгцэж явсан тэр олон ардчилагчид одоо ч гэсэн байна.

Бидэнд ардчилал юу авчирсан бэ? гэвэл энэ төгс өрсөлдөөнт зах зээл бас хүссэнээ хийж хүссэнээрээ амьдрах боломж , Гадаад орнууд руу зорчих тэр эрхийг , бидний хувьд зүүд байсан тэр Америкийг монголд ойртуулж өгсөн эгж боддог.

Ер нь Элбэгдоржийн тэр мөнгө амлах бол тийм ч сонин зүйл биш. Харин энэ хүн гараад хамгийн гол нь 2 дох Энхбаяр болохгүй зүгээр ардчиллаа л бидэнд хэвээр нь үлдээгээсэй л гэж бодож байна.

2, Авилгалын загалмайлсан эцэг үү?

Өнгөрсөн 7,1 ний өдрийг санацгаа. Энэ оронд ардчилал хаана нь байна? Хүмүүс эрхээ ч эдлэж чадаагүй амиа алдсан өдөр . Иргэн хүн Жагсаал цуглаан хийх эрхтэй гээд тэр үндсэн хуулинд заасан байгаа. Яг л амьд явах эрхтэй гэдэг шиг. Тэгсэн манай ерөнхийлөгч ард түмэндээ тэр эрхийг нь эдлүүлэхгүй байна шүү дээ. Эрхээ эдлэх гэсэн хүмүүст шууд буудах тушаал өгж байсныг бид нар бүгдээрээ л мэднэ штээ. Тэр нь өөрийнх нь хувьд хйисэн зөв алхам гэж ярьж байна лээ. Тийм олон хүний алтан амийг авчаад ингэж хэлэх нүүр байгаа л юм байх даа. Аргагүй дээ бид чинь үнэ цэнэгүй хүмүүс шүү дэээ. Би өөрийгөө үнэ цэнэгүй , надаа гэр бүл найз нөхөд маань үнэ цэнэгүй бас миний 4 жил эзэмшсэн дээд боловсрол маань үнэгүй болсон ийм үед би амьдармааргүй байна. Ингэж боддог ерөнхийлөгчтэй ч баймааргүй байна.

Эцэст нь хэлэхэд та сонголтоо зөв хийгээрэй................

Чи л бодогдоод......

Мартаж чадсан уу ?

Чи намайг

Чамайг лав би мартаагүйээ

Чи л зүрхэнд минь байна.

Дурлаж үзсэн үү?

Чи надад

Би лав чамд дурласан

Согтууртлаа дурласаан.

Итгэж байсан уу?

Чи надад

Би лав итгэдэг

Бүүр өөрөөсөө ч илүү.

Хайртай юу?

Чи надад

Харин би чамд

Хамгаас илүү хайртай шүү....

Шинээр блогоо нээсэн

Энэ удаа блогоо шинээр нээлээ....... Та бүхэн орж гарч зочилж байгаарай..
2 дох бичлэг маань сонгуулийн тухай байх болно байх даа гэж боджийно шт. Сонгууль хурдан дуусаасай.