Sunday, August 30, 2009

Намар боллоо.... сайхан бас муухай


Би ч намарт уууг нь аймаар дуртай л даа..... Би дээр үед бичжийсийн. Намар шарлаж гандаж унасан навчин дээр алхаж явахаар өөрийгөө аьд явааг мэдэрдэгээ гэж......... Бас өвлийн цасыг ч гэсэн дуугаргаж нээх гоё чихарсан дуу нь гарахаар бас яг тийм мэдрэмжийг авдаг шт. Нээрээ сонин сэтгэхүйтэй хүн шүү........ За тэрчяаху.




Намар болохоор халуун чиш, хүйтэн чиш, улирал цаг агаар нь надаа аймаар таалагддийн. Би аймаар халуун бас аймаар хүйтэнд угийн дургүйм чинь . Яг л надаа зориулагдсан улирал санагддийн. / хэхэхэ 1 л их өмчилсөн хүн..../ Гэснээс битүүн болоодоо. Тээл өглөө боссон чинь яг намар болсон санагдаад сэтгэл аймаар хөдлөөд кккк. Битүүний учрыг бол ойсон байх тээ? Гэснээс намайр болохоор 1 нас нэмэгдээд тээд өөрийгөө өнгөрсөн жилийн хугацаанд юу ч хийж амжаагүй гэж бодохооор өөртөө бяцхаан гомджаам чинь....... Тэгсэн мөртлөө нас нэмээл хөгширч байгаагаа мэдэхээр бүүр хэцүү штээ. Ядаж нөхөртэй ч болж амжихгүй шал балайн. хэхэ. Гэхдээ л энэ хорвоод төрүүлж өсгөсөн ээждээ би зөндөө хайртай. Ийм олон сайхан найзуудтай болгож өгсөн блогтоо ч бас хайртай.

Эцэст нь хэлэхэд бүгдийг нь маргааш үнсэнээ нтр.......ккккк

Friday, August 28, 2009

Стоо онигоо наасан.......


Ёооооё би эгж бүтэлгүй нь болсон хүн стоо 1 юм үзээгүй тэнэгээ гайхуулдаг гэжий шт...... Уг нь тийм биш гэдгээ өдрөөс хойш л зөндөө баталсийн. Гэснээс өнөөдөр манай ажил дээр кофены машин тавьдийн. Ажлынхан ч яахуу очиж үзээл кофе нтр авч уугаалийсан. Би ч ажил ихтэй гар өдөржин л наагуур цаагуур нь яваад тэр лүү тоож хараачгүйн уг нь. Тээл ажлаа хйижийсэн чинь утасдаал манай 2. Тээл яваад очсон нэлээн хэдэн хүн овоорцон кофе нтр уугаал надаа авч өгөөл лаг байнаа. Би какао авхуулаал уусан нтр........

Тэгжаал сүүлд очсон хүн чинь яахуу дээ машинд нь бараг тулсан нэр төрлийн сонирхоол зогсжийсноо юм асуугаал эргээд харсан хүн байдаггүй. Тэгсэн захирал зогсжийдийн. Надруу юм үзээгүй гар уу? үгүй юу? гэсэн харцаар лаг харцан нтр........

Стоо хогийн амьтад хэлэхэд яадпийн гээд сүүлд нь тэгсэн чинь тийм боломж олдоогүй гэжаам даа....... Би гэж мээкээтэй амьтан харагдсан байх даа. Юм үзээгүйм шиг нүүрээ тулгасан 1аараа яриал ......... ккккк

Monday, August 24, 2009

Автус чимшиг, авс чимшиг.........

Нийтийн тээврийнхэн гэж байнга л угийн муу нэртэй явдаг улс л даа. Хөөрхийс уг нь том оврын автус чинь миний 1 хөл дүүжилдэг унаа юмсан . Гэхдээ нээрээ арай хэтэрхий мөнгөний хойноос улайран давхиж байгааг нь харахаар бүүр уур хүрээд үхэх нь.

Тээл 1 ижил зүгт явдаг автус бол стоо монголынхоо нарийн хавчиг зам дээр уралдааны машин уралджаам шиг л давхихыг нь яана. Өөр бусад юуг ч үл хайхраал жолооч нар нь 2 биенийгээ хараал шүдээ зуугаал уралдаад байна.

Гүйэээ би чинь амьд явмаарий шт. Энэ мууд 300 төгрөг өгснийхөө төлөө үхчүүл хайран биш гэж үү? Миний амь........ Бүх сууж яваа хүний амь........

Би лав тэгж яваад автус унаад би гэж хүн гэмтчүүл эмчилгээний төлбөрөө тэрнээс нэхээд суух уу? Эрүүл мэндээрээ хохироод үхдгүүмаа гэхэд тахир дутуу болчуул яахын? Би лав аминдаа хайртай амьтан даг......... Тиймээс автусны жолооч нарт уур хүржийнэ шт. Хүн ачиж явжаагаа гэдгээ мэддийм болуу? гэмээр л явахын яджаахад....... стоо нээрээ автусанд цоо эрүүл хүн л явкүм бол элдэв өвчтэй хүн дороо л нөгөө ертөнц рүү явахаар сэгсрээл явжаахийн зарим автууснууд...........

Гэснээс бас 2 автус мөргөлдөж 4 хүн гэмтэж гэсэн мэдээ гарч..... Яваандаа ингээл 300 төгрөгний төлөө уралдаалийвал 4 байтугай хүн гэмтэнэ шүү........ гэмтээд ч зогсохгүй юм болуул яаана.... Даанч автусны жолооч нар блог уншкү нь тэнэг юмаа тэ?


Би амьд явж автусаараа өнө удаан үйлчлүүлмээрийна болох уу?

Thursday, August 20, 2009

Хайрын захиа


Надаас чамд Навчнаас цэцгэнд......... Өөр цаашаа юу гэдийн? үргэлжлүүлээрэй.......

Хайрын захиа гэснээс би ийм ямар юм байдаг, аваад ямар сэтгэгдэл төрдгийг стоо мэдкүм байна шт.

Ер нь бодоод байхнээ намайг атаархуулахаар ангийн хөөрхөн охидуудад тийм юм иржийсэн болуу. Би лав мэддэг ч үгүй шт. Дандаа ангийн хөөрхөн бас онц сурдаг охидуудтай нийлдэг басйийн уг нь . Би тийм ангийн гавал нтр царайлсан онц сурдаг лаг охидуудын 1 байсийм гэж боддог шт. Тэгсэн мөртлөө харин захиаг бол 1 ч удаа авч үзээгүй шт. Тээд би л гэж азгүй амьтан дандаа бүтэлгүй дурладаг байсан шт. Ерөөсөө миний сайн банди манай ангийн өөр охин руу гүйгээд ахиад өөр бандид сайн болчихоор бас л нөгөө охин руу л явдаг байсан шт. Тэр охин бол ердөөсөө ч хөөрхөн биш бас надаас царай муутай хичээлээ надаас хуулдаг / мангар атаархуу бичсэн байна уу? үнэн нь л ийм.....кккк / охин байсан бол яахуу? Бас барзгар царайтай нтр гээл англи хэлэн дээр манай группийнх. Дандаа намайг дагаал хичээлээ хуулаал явдаг байсан юм байж гээл би дотроо боддог мөртлөө лаг гэнэн цайлган гар тээл хичээлээ хуулуулаал яваад байдийн. Тэгсэн мөртлөө миний хамгийн дургүй хүүхэд чамд сайн нтр гээл стоо дургүй хүргээ хаячдаг байжүлээ. Би эээ надаа ийм хүүхэд сайн болоол гэж бодонгуутаа ичээл битий ахиж тэгж хэлээсэй нтр гэж бодоол..........
Стоо 1 мангар бацаан байсан даа ер нь........ Оюутан байхад ч гэсэн угийн миний байгалиас бишээ ээжээс төрөхдөө олж авсан зан юм шиг байгаан дурлаа дурлаа явчдаг хүүхэд байсийн. Дандаа л бүтэлгүй. Гол нь би өөрөө хүсүүл тэр хүнээ өөрийн болгож чаддаг байсан шт нээрээ. Заримыг нь бол хүсдэггүй зүгээр нууцаар дурлаал явжаах гэж дурладийм шиг байнаа.......... хэхэхэхэ. Гэснээс одоо тийм балай зүйлийг ч мартах шахаж...... балайн..... Үхэхээсээ өмнө тийм захиа авч үзэхиймсан. Юм хөгжихөөр стоо балаймаа. Хүн өөрийн гараар захиа нтр бичкү болхоор тэр хүний бичгийн хэлбэр нтрийг ч оригоор нь мэдкү өнгөрөх хорвоо болчиж. Би хэдэн сар үерхсэнийхээ дараа бичгийн хэлбэрийг нь харангуутаа гайхаж билээ. Тээл тэр үед боджийсийн юм хөгжихөөр хайрынхаа ямар бичигтэйг ч мэдкү өнгөрөх нь байна шт гээл ......... Стоо ориг хайрын захиа ямар байдийн бол? ээж аавын үе шиг надаас чамд навчнаас цэцгэнд билүү тэгж эхэлдэг байсан гэсэн. Одоо үеийн захиа ямар байдийн бол?

Thursday, August 13, 2009

Хүлээлт


Цаг цохилоол яг л зүрх шиг......... Зүрхний хүлээх мөчтэй зэрэгцэн өрөөнд байсан цаг чаг чаг цохилно. Цаг яваал....... амьдрал үргэлжлээл............ би харин хүлээгээл.

Ер нь хүний амьдралын тал хэсэг нь хүлээхэд зориулаггдаг байх гэж боддий шт. Гэрээс гараад автуус хүлээнэ, Автус очих газраа очихыг хүлээнэ, ажил дээр ирээд цайны цаг болохыг хүлээнэ, Дараа нь ажлаа дуусгачаад ажлын цаг дуусахыг хүлээнэ.

Болзоондоо түрүүлж оччоод бас л цаг баридаггүй хүнийг хүлээнэ. Уулзалтандаа цагтаа оччоод ажлаа тарж цугларах нөхдийгөө хүлээнэ. Уулзсаных гээд 1,1 пийв захиална. Тэрийг зөөгч авчиртал бас л хүлээнэ.

Орой гарч ахиал унаа хүлээнэ. Гэртээ харьчаад хоол болохыг хүлээнэ. Болсон байвал надаа аягалж ирэхийг хүлээнэ. Тээл хааяа орой үздэг киноны цаг хурдан болохыг хүлээнэ. Эсүүл орондоо орох цаг болохыг хүлээнэ. Цаг нь болоод орондоо ороод унтахаа хүлээнэ. Тэгчээд зүүдлэхээ хүлээнэ.........

за за баахан хүлээлт биччлээ..............

Гэснээс намайг гомдоосон хэн нэгнийг уучлал гуйгаад ирэхийг хүлээгээл байна. Энэ чинь харин насаараа хүлээх хүлээлт болох байх даа тэ? Хамаагүйээээ би хүлээнэ.............

Friday, August 7, 2009

Чи эзгүй...


Чамайг байхгүйд зүрх минь уйлсан

Асгартлаа уйлсан.

Чиний эзгүйд сэтгэл өвдсөн

Бүүр базалж өвдсөн.

Чиний байхгүйд нулимс дуссан

Асгарч байсан.

Чиний эзгүйд би гуньсан

Бүүр ихээр шаналсан.

Бороо орсон .

Сэтгэл угаагдсан.

Би өнгөрсөндөө

Мөнхөрч үлдсэн.

Зүгээр л сахлыг чинь илэхсэн

Зүгээр л үнэрийг чинь үнэрлэхсэн

Зүгээр л үсийг чинь илбэхсэн

Зүгээр л уруулыг чинь үнсэхсэн.

Тэгэх гэж би төрсөн юм шиг

Тэндээ бас чамд хоргодсоор

Он цагийн тойрч боломгүй далайд

Одоо би зүрхэндээ чамайг тээсээр явна.......