Гунигийг минь үргээж
Нүдэн дээр минь үнсээч
Жаврыг минь үргээж
Хацар дээр минь үнсээч
Уулзатлаа санаарай гэж
Гаран дээр минь үнсээч
Уяраах гэж
Уруул дээр минь үнсээч
Зүгээр л тэврээд
Намайг үнсээч
Зүггүй зүрхээ
Дурлатал үнсээч
Эрхэллээ гэж
Энхрийлж үнсээч
Илбийн юм шиг уруулаараа
Хүзүүн дээр минь үнсээч
2 comments:
yaanaa ene ohiniig unseed uguuchee ter neg hun
хэхэ. Досу энэ чинь зүгээр л шүлэг штээ... Битий хүндээр тусга айн? кккк ..........
Post a Comment