Saturday, July 17, 2010

Амьдрал яагаад....?

Амьдрал яагаад

Алганд багтах цагийн зүүгээр хэмжигдэж

Амрагаа хүлээх бүсгүйн сэтгэлээр даажигнаж

Ард үлдсэн дурсамжаар хөглөгдөнө вэ?

Би яагаад

Бороо ороход тэгтлээ их баярлаж

Бодолдоо чамайг тэгтлээ санан гуньж

Бяцхан зүрхэндээ яах гэж чамайг тээдэг юм бол?

Дурлал яагаад

Дураараа явсан занг минь хөлнөөс нь чангааж

Дуугүй болгон хүний өмнө сөхрүүлж

Дурлуулж бас хайрлуулж шархлуулна вэ?

Амьдрал яагаад

Алдаа онооны дэнсэнд

Ахархан богино хугацаанд

Аз жаргалыг мэдрүүлдэг юм бол?

Амьдрал яагаад...................?

4 comments:

ЗОРИГТ8 said...

motive hamtlagiin shinehen duunaas sedevlee yu

BorlaSQue said...

ГЭСЭН АТЛАА БИД ТЭР ХОРМЫН ТӨДИЙ ЖАРГАЛЫГ Л МЭДРЭХИЙН ТУЛД ӨДӨР ШӨНӨЖИН ӨӨРИЙГӨӨ ЗОВООДОГ ЯАГААД ЯАГААД ЯАГААД ЯАГААД ГЭЖ ҮҮҮ ХЭХЭХЭ


ХҮН ГЭДЭГ ЧИНЬ УГААСАА ЖАРГАХЫН ТУЛД ЗОВХООР БҮТЭЭГДСЭН АМЬТАНЫМ ШИГ БАЙГААМАА

vlmedeh said...

Амьдарлын энэ их асуудал нарын ширийнийг бодоод эхэлхээр сүүлдээ ойлгохоо ч байдаг кк.

Давка said...

ЗОРИГТ8- ямар дуу?
Пионер РЭД - харин тийн. хааяаа юуны төлөө яагаад амьдарч байгаа учраа олохоо байчих юм
Үлмэдэх - тэх