Friday, July 30, 2010

Миний амь шиг, алт шиг найзууд

Нулимс минь гарсан үед арчиж өгдөг найз нар бий

Нуугдсан сэтгэлдээ тэд намайг өмгөөлж явдаг анд нар

Нэр минь тэднийхтэй байнга цуг явдаг байсан бүсгүйчүүд

Нэг л мэдэхэд тэд минь хүний хань болсон ээж нар....

Айлын эхнэр болж буурь суужээ тэд

Алдаж онож цуг инээж явдаг байсансан

Алдаа оноог минь хэлж эх хүн шиг зэмлэхдээ

Аргадаж бас ухааруулж заадаг болж дээ надад.

Эзэгтэй гэгч ариун үүрэгтэй болчоод

Ээждээ ч гэсэн хааяа над шиг эрх охин нь хэвээрээ

Энхрийлж нойрсох алаг үрсдээ

Эвийлж бүүвэйн дуу аялж суудаг дагинас болж дээ тэд.

Эр нөхрийнхөө өмнө ханийн үүрэг хүлээсэн

Энэ амьдралаа хамт туулна гэж амласан

Эцгийн гэрээсээ гарч айлын гэрт очоод

Элбэрэл дунд нь ухаажиж яваа бүсгүйчүүд ......

Найз нартаа зориулж бичсэн. Одоо тэд бүгд л ээж нар болж. Үрсийнхээ тухай ярихдаа хамгийн жаргалтай бүсгүйчүүд болчиж. 2010,07,18

5 comments:

БОРОО said...

chi oird ulanm l uhaan suugaad baih yumaa :D

shuleg daj boljee.

Золжаргал said...

Сайхан шүлэг байна.
Нулимс минь гарсан үед арчиж өгдөг найз нар бий
Нуугдсан сэтгэлдээ тэд намайг өмгөөлж явдаг анд нар
Энэ хэсэг нь бүр их таалагдлаа.

Давка said...

баярлалаа та 2т.

Зулаа said...

Сайхан найзуудтай байх сайхаан сайхан

Uyanga Tsoggerel said...

Нэг л сайхан өдөр эмэгтэй хүний эдлэх ёстойбүхнийг бүрэн эзэмшсэн байна дөө. Харин тэр хүртэл дунд чөмгөөрөө эргэлттэл дураараа дургих цаг. Тэр чинь бас хэмжээлшгүй жаргал шүү дээ