Tuesday, May 19, 2009

Ардчиллын алтан хараацай юу? Авилгалын загалмайлсан эцэг үү?

Анх удаа улс төр гэсэн категорит юм бичиж байна шт. ккк ,

Нээрээ ийм асуулттай шторк фм-ээр яваад байсныг та сонссон байх л даа.

Та алийг нь сонгох вэ?

1, Ардчиллын алтан хараацай юу?

Би энэ хүний талаарх хувийн бодлоо бичий л даа. Энэ хүн 90 оны үед ардчиллын төлөө яаж тэмцэж энэ бидэнд бусад гадаад орон руу чөлөөтэй ирж очин сурж ажиллах , зах зээлд чөлөөт өрсөлдөөнөөр өрсөлдөх боломжийг авчрах энэ ардчилал -г авчирж байсан билээ. үүнтэй мөр зэрэгцэж явсан тэр олон ардчилагчид одоо ч гэсэн байна.

Бидэнд ардчилал юу авчирсан бэ? гэвэл энэ төгс өрсөлдөөнт зах зээл бас хүссэнээ хийж хүссэнээрээ амьдрах боломж , Гадаад орнууд руу зорчих тэр эрхийг , бидний хувьд зүүд байсан тэр Америкийг монголд ойртуулж өгсөн эгж боддог.

Ер нь Элбэгдоржийн тэр мөнгө амлах бол тийм ч сонин зүйл биш. Харин энэ хүн гараад хамгийн гол нь 2 дох Энхбаяр болохгүй зүгээр ардчиллаа л бидэнд хэвээр нь үлдээгээсэй л гэж бодож байна.

2, Авилгалын загалмайлсан эцэг үү?

Өнгөрсөн 7,1 ний өдрийг санацгаа. Энэ оронд ардчилал хаана нь байна? Хүмүүс эрхээ ч эдлэж чадаагүй амиа алдсан өдөр . Иргэн хүн Жагсаал цуглаан хийх эрхтэй гээд тэр үндсэн хуулинд заасан байгаа. Яг л амьд явах эрхтэй гэдэг шиг. Тэгсэн манай ерөнхийлөгч ард түмэндээ тэр эрхийг нь эдлүүлэхгүй байна шүү дээ. Эрхээ эдлэх гэсэн хүмүүст шууд буудах тушаал өгж байсныг бид нар бүгдээрээ л мэднэ штээ. Тэр нь өөрийнх нь хувьд хйисэн зөв алхам гэж ярьж байна лээ. Тийм олон хүний алтан амийг авчаад ингэж хэлэх нүүр байгаа л юм байх даа. Аргагүй дээ бид чинь үнэ цэнэгүй хүмүүс шүү дэээ. Би өөрийгөө үнэ цэнэгүй , надаа гэр бүл найз нөхөд маань үнэ цэнэгүй бас миний 4 жил эзэмшсэн дээд боловсрол маань үнэгүй болсон ийм үед би амьдармааргүй байна. Ингэж боддог ерөнхийлөгчтэй ч баймааргүй байна.

Эцэст нь хэлэхэд та сонголтоо зөв хийгээрэй................

No comments: