Friday, July 31, 2009

Эрүүл мэнд үнэтэй юу? Мөнгө үнэтэй юу?

1 ийм үг байдаг даа. Мөнгө алдвал юу ч алдаагүйтэй адил, Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил, эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсантай адил гэж. Саяхан Болод.мн дээр гарсан мэдээг үзлээ л дээ. Ингэсэн байх юм. Сая 2 сард хагалгаанд орсон хүний биенээс бүүр өөрөөр хэлбэл шулуун гэдсээр нь дамжин 5м урт бинт гарсан гэсэн байх юм . Бодоод үзлээ л дээ. Би ер нь эмнэлгийн мэргэжилтэй биш л дээ . Гэхдээ яаж ч бодсон хүний биенд хагалгааны улмаас үлдээсэн марль 6 сар болсны дараа шулуун гэдсээр нь гарна гэж байх уу? Энийг эрүүл ухаантай хүн хэн байсан ч ойлгохоор зүйлээр 60 настай В гуай луйвар ч юмуу юу ч юм тийм сонин зүйлийг хийж байх юм . Бас 1 мэдээ байна. Энэ тухай та уншиж үзээд бодлоо бичээрэй. Ийм жоохон хүүхдийн тоглоом шиг худал хуурмаг зүйлээр мөнгө олох гэсэн башир арга уу? энэ юу вэ? Тэгээд бас байна штээ. Эмчлилгээнд хэвтэхдээ төлсөн тэр зардлаа өгвөл гомдолгүй гэсэн гэх юм . Хүүхдүүд нь үг зааж өгсөн юм болов уу?Өөрөө ийм зүйлийг бодож олсон юм болов уу? Ямар ч гэсэн 6 сар тийм том марль хэвлийд нь шив шинээрээ байж байснаа саяхан 1 өдөр хэзээ завандаа орсон юм бүү мэд шулуун гэдсээр нь гарсан байх юм. Хэн ч сонссон хачирхмаар өдийд бараг амьд байх боломжгүй ийм хүн өнөөдөр зүв зүгээр хөл дээрээ алхаад явж байгаа шт. Бас шинжилгээ хийлгээд гэдсэнд нь ямар цоорхой илрээгүй зүв зүгээр байсан байна. Би зүгээр л эмч нарын эмнэлгийн ажилчдын нэр хүндийг унагаах гэсэн зорилгоор бичсэн энэ мэдээлэлд харамсаж бичлээ. Чухам үнэнийг эрүүл саруул ухаанаар тунгаагаад 1 үзээрэй

2 comments:

A.Амарсайхан said...

Бинтний сураг гараад байсан бүр ийм дээрээ тулсан юм бий? Хэцүү байна шүү

Dosu said...

heee tegehdee hamrand bol bdiin bnalee shuu hehe