
Би чамайг төрсөн өдрийн бэлгэнд авмаар
Биеийг чинь бас сэтгэлтэй нь авмаар
Буцааж хэнд ч өгөхгүй өөрийн болгомоор
Бусдынх биш чи минийх л баймаар
Би чамайг бэлгэнд авмаар
Бас зүгээр ч үгүй үнсэлттэй нь авмаар
Намайг гэсэн сэтгэлтэй нь авмаар
Намайг хайрлах хайртай нь авмаар
Би зөвхөн чамайг авмаар
Бусадтай хуваалцахгүй өөрөө л хэрэглэмээр
Биелэхгүй зүүд шиг мөрөөдөлтэй хамт
Би чамайг бэлгэнд авмаар