Sunday, September 27, 2009

Залуу нас

Гуниг биш дуу аялж явах орчлонд

Гутал нь тоостой залуу хүнийг хармааргүй байна

Гал бутарсан харцтай залуу хүнийг

Галзуу улаан дарсаар биш мэдлэгээр төсөөлмөөр байна.

Оюунаа цангааж тамхи баагиулаад биш

Олдсон дээр нь залуу насанд сурж авмаар

Зүү барьж утас сүвлэх үйлчин болох албагүй

Зүгээр л хувцасаа өөрөө урлаад явмаар

Амьдралын гашууныг номноос уншиж

Аяа тэрнийгээ сөрж амьдар

Бэрхшээл гэдгийг биеэрээ мэдэрч

Бууж өгөлгүй давж амьдар

Зүрхээр зэвсэг хийж

Зоригоор бүхнийг ялж амьдар

Зорилго гэдгийг өмнөө тавьж

Зорисон зүйлдээ хүрч амьдар.........

Итгэл гээчийг дээдэлж амьдар

Инээд алдан баясаж амьдар

Гунихдаа биш баярлаад дуулж амьдар

Гутарсан биш галтай харцаар төөнөж амьдар........

No comments: