Wednesday, December 16, 2009

Дурламаар.........


Дундуурхан зүрхээ дүүрэн болтол дурламаар

Дусал нулимс гардаг болтол дурламаар

Зүгээр л чамайг минийх гэж бодож хайрламаар

Зөвхөн чамайгаа харан харан хайрламаар

Навчис унахад гунидаг болтлоо дурламаар

Намайг хүн дурсдагийг мэдэж дурламаар

Эргээд ирэхгүй он жилүүдийг угтаж хайрламаар

Ээж шигээ чамайг ч бас хайрламаар

Дарсанд согтоод уйлдаг болтлоо дурламаар

Даруухан гэж намайг дурсдаг болтол чинь дурламаар

Гунигаа мартаж чамайг зүүдлээд сэрдэг болтол хайрламаар

Миний ертөнц чинийх болтол хайрламаар........

4 comments:

Snickers said...

Хайраа гэж ингээд байдаг байхгүй юу?

xvv said...

Зөрөг огтлолцох уулзвар дээр
Зүрхний хаалгаа нээгээрэй түүндээ
Зөвхөн чамд л дурлах тэр чинь
Зүүдлэн, мөрөөдөн алхаж яваа нэгэн замаар...

гоё шүлэг байна. бусдаас илүү чамайг ганцхан хайрлах тэр хүн чинь хаа нэгтээ чамайг хайгаад л явж байгаа байх. Сайхан хайртайгаа удахгүй уулзахыг ерөөе! :D

Dosu said...

нэгл өдөо ингэтлээ дурлах байхдаа Давка бүсгүй хэхэ

Delgerjargal.P said...

тийм ээ, дурлалын ачаар л хүмүүн бид амьдралыг сайн,сайхнаар харж хүлээж авдаг болов уу, хайрла дурла, хамгаас эрхэм хүнээ хүн бүр нандигнан дээдэлж байх болтугай