Thursday, December 24, 2009

Далай болохсон........

Далай болохсон
Дуугүйхэн дүнсийж хааяа давалгаалах
Далай болохсон
Дүн шөнөөр цэнхэрлэн холоос харагдах
Далай болохсон
Ганцаараа бүх зүйлийг эзэлсэн
Далай болохсон
Газар дээр надад хань байхгүй мэт..

1 comment:

Gansukh B said...

Гоё шүлэг байна. Уншаад жаахан үргэлжлэл ч юм уу гэмээр хэдэн мөр орж ирэв

...Тэнгэр болохсон
Чимээгүйхэн бодолхийлж хааяа нэг бүүдийх
Тэнгэр болохсон
Өглөө, үдшийг угтах цагаар хаяагаараа улбартан шаргалтах
Тэнгэр болохсон
Нар хураараа газрын амьдралыг тэтгэх
Тэнгэр болохсон
Ховорхон заяах амьдралдаа
Тэнгэрлэг амьдрахсан...

Шинэ оны мэнд хүргэе, ирж буй ондоо амжилт бүтээл аз жаргалаар дүүрэн байхыг ерөөе, :)