Tuesday, March 2, 2010

Ачааллаа дийлэхээ больсон Азийн цагаан дагина мину.

Утаатай ч гэсэн Улаанбаатар мину гэж бодож хайрладаг сайхан хот минь , нийслэл минь. Миний хувьд унасан газар угаасан ус минь.
Төрж өндийж өсч бойжих 24 жилийн хугацаанд өөрөөс чинь алхам ч холдоогүй үерхэлдээ үнэнч байсан хүн шүү би.
Тэгсэн газар нутаг багатай хөөрхий муу нийслэлд минь хөдөөгөөс ирэх хүмүүсийн нүүдэл өдрөөс өдөрт урт дараалал үүсгэн цуварсаар.......
Одоо тэгсэн өдрөөс өдөрт чанга дуугаар уйлж төрөх ээж аавын бяцхан үрс маань хаана төрөх вэ? эрүүл мэндээ хаана хамгаалуулах вэ? Эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй коридорт газраар хэвтүүлээд , Эсвэл төрөх газар нь орон байргүйдээд 2төрөх 1 эмнэлгийн бөөрөнд шамбааралдана.
Тэгсэн шорон гээч өргөст тор , гэмт хэрэгтнүүдийг харгалзаж, хүмүүжүүлдэг газар маань хүртэл ачааллаа дийлэхэд хүрсэн бололтой. Тэдэнд шинэ шорон барьж өгөх хэрэгцээ байгаа л байх. Хүн болсон хойно тэгэлгүй л яахав. Гэхдээ хүүхдийн эмнэлэг ч бас барьж өгөх хэрэгцээ шаардлага байна.
/Манай найз хүүхдээ аваад эмнэлэгт хэвтэж л дээ. Тэгсэн тэр 2г ор байхгүй гээд коридорт шалан дээр хэвтиүүлсэн. Нөгөөдөх чинь тийм нөхцөлд хэвтэж чадахгүй гээд хувийн эмнэлэг хайсан нь харамсалтай нь хүүхдийн эмнэлэг маш цөөхөн. Баянгол эмнэлэг л хүүхэд хэвтүүлдэг юм билээ. Тэгэхдээ үнэ нь өндөр санагдсан. Тийм эмнэлэгт хэвтэх чадалгүй эх үрс коридорт хэвтэх нь харамсалтай...../
МЕТРО хот аргагүй. Хэдэн 10 жилийн өмнөх 300-400 мянган хүнд зориулагдсан зам , төрөх , шорон , эмнэлэг.....
Хэзээ ч Улаанбаатар хотыгоо Метро хот болно гэж төсөөлөөгүй хот төлөвлөлт....
Шорон барьж чадаж байгаам чинь УЛСЫН гэсэн тодотголтой төрөх газрын 4 дэхийг нь бариад өгчөөсэй.
МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ гээд төрөх газрыг нь барьж өгч чадахгүй юм байж 1000 лоозондоод яанаа.
за даа би ч буруу бичдэг хүн дээ. Өөрсдөө 1ийг бодож, 2г тунгааниз.

1 comment:

Bayarhuu said...

Эмнэлэгээс Парламентийн ордон чухал юм биш үү? Би тэгэж ойлгоод байгаа шд... Манай 76 коридортоо хууль батлаад байгаа юм шиг байна лээ. ккк