Thursday, August 13, 2009

Хүлээлт


Цаг цохилоол яг л зүрх шиг......... Зүрхний хүлээх мөчтэй зэрэгцэн өрөөнд байсан цаг чаг чаг цохилно. Цаг яваал....... амьдрал үргэлжлээл............ би харин хүлээгээл.

Ер нь хүний амьдралын тал хэсэг нь хүлээхэд зориулаггдаг байх гэж боддий шт. Гэрээс гараад автуус хүлээнэ, Автус очих газраа очихыг хүлээнэ, ажил дээр ирээд цайны цаг болохыг хүлээнэ, Дараа нь ажлаа дуусгачаад ажлын цаг дуусахыг хүлээнэ.

Болзоондоо түрүүлж оччоод бас л цаг баридаггүй хүнийг хүлээнэ. Уулзалтандаа цагтаа оччоод ажлаа тарж цугларах нөхдийгөө хүлээнэ. Уулзсаных гээд 1,1 пийв захиална. Тэрийг зөөгч авчиртал бас л хүлээнэ.

Орой гарч ахиал унаа хүлээнэ. Гэртээ харьчаад хоол болохыг хүлээнэ. Болсон байвал надаа аягалж ирэхийг хүлээнэ. Тээл хааяа орой үздэг киноны цаг хурдан болохыг хүлээнэ. Эсүүл орондоо орох цаг болохыг хүлээнэ. Цаг нь болоод орондоо ороод унтахаа хүлээнэ. Тэгчээд зүүдлэхээ хүлээнэ.........

за за баахан хүлээлт биччлээ..............

Гэснээс намайг гомдоосон хэн нэгнийг уучлал гуйгаад ирэхийг хүлээгээл байна. Энэ чинь харин насаараа хүлээх хүлээлт болох байх даа тэ? Хамаагүйээээ би хүлээнэ.............

1 comment:

Hawk said...

хүлээж дуусахаа хүлээнэ ... гэж

нээрэн сайхан ажил хийх юмсан, монголдоо танилуудтайгаа хамт найзуудтайгаа хамт ажилаа тараад хөгжилтэй... ер нь л нэг л атаархал төрөөд явчлаа