Thursday, December 24, 2009

Далай болохсон........

Далай болохсон
Дуугүйхэн дүнсийж хааяа давалгаалах
Далай болохсон
Дүн шөнөөр цэнхэрлэн холоос харагдах
Далай болохсон
Ганцаараа бүх зүйлийг эзэлсэн
Далай болохсон
Газар дээр надад хань байхгүй мэт..

Friday, December 18, 2009

Зүгээр л түүнд....


Шүлгээр би цаг хугацааг туучин өмнө чинь ирсэн байдал

Шүхэр бариад бороон дор чамтай хамт зогсох гэсэн юм

Сэтгэлийн бариж дийлэхгүй жолоог алдаад бодсон бодол

Сэм сэмхэн дурлал гээчийг зурж эхлэх зураг шиг.

Эхлэл гэж хэзээ нэгэн цагт дуусдаг төгсгөл шиг

Энэ л зүйлийг хүлээж байсан миний насан туршийн хайр

Цөхөрлөө гээд ч түүнийг мартаж үл чадах сэтгэл

Цаг хугацааг туулан хэзээ нэгэн цагт шүлгийн мөрөнд үлдэнэ.

Зуны цэцэгс шиг дэрвэж явсан бүсгүй хүний сэтгэлээ

Зугаа цэнгэлээр биш зөвхөн чиний хайранд өлгийдүүлж жаргахсан

Зуурдхан биш олдсан миний насны жаргалыг

Зурган дээрх хосууд шиг хамтдаа зурахыг хүсий.

Wednesday, December 16, 2009

Дурламаар.........


Дундуурхан зүрхээ дүүрэн болтол дурламаар

Дусал нулимс гардаг болтол дурламаар

Зүгээр л чамайг минийх гэж бодож хайрламаар

Зөвхөн чамайгаа харан харан хайрламаар

Навчис унахад гунидаг болтлоо дурламаар

Намайг хүн дурсдагийг мэдэж дурламаар

Эргээд ирэхгүй он жилүүдийг угтаж хайрламаар

Ээж шигээ чамайг ч бас хайрламаар

Дарсанд согтоод уйлдаг болтлоо дурламаар

Даруухан гэж намайг дурсдаг болтол чинь дурламаар

Гунигаа мартаж чамайг зүүдлээд сэрдэг болтол хайрламаар

Миний ертөнц чинийх болтол хайрламаар........

Thursday, December 3, 2009

Сэтгэлд хоногшсон кино: 2012 киног үзсэн нь.

Өчигдөр 2012 гээд чухам шуугиан тариад байгаа киног үзлээ л дээ. Үнэн тас кино байсныг эхлээд хэлэх хэрэгтэй. Энэ бол миний сэтгэлд үнэхээр хоногшиж чадсан. Одоо бол тэр киноноосоо бүрэн гарч чадаагүй байгаа юм чинь. За тэгээд хүүхдүүд минь киног кино театрт хашраах нь илүү дээр гэдгийг би 100% биеэрээ мэдэрсэн юм шүү... Тэр тусмаа өргөөд./ ккк . Реклам явчлаа. Шагнал авах гээд долигноогүй шүү./

За за тэр ч яахуу. Кинондоо эргээд орьё. Нээрээ 2012 онд дэлхий сөнөчихвөл бид юу хийж амжих бол? Хэрхэн тэр болтол амьдрах уу? гээл есөн шидийн бодол толгойд орж ирээд. Тэр болтол үхтэлээ хөдөлмөрлөж ирээдүйгээ бодох уу? Эсвэл сөнөнө гээд урсгалаараа амьдрах уу? яг сөнөх нь баталгаатай юу? гээл олон юм одоо болтол бодогдож байна. Би дэлхий сөнөчвөл тэр киноны энгийн хүмүүс шиг зүгээр л урсгалааараа үхэх байх даа. Би онгоц жолоодож чадахгүй. Бас надаа тэр тэрбум доллар нь байхгүй гэж бодогдоод. ккк.

Сэтгэлд үлдсэн 1,2 үг байнаа. "Чиний сэтгэл чинь аягатай цай шиг болсон байна. "

Бас " Миний бүх амьдралын туршид чи хаана байсан юм бэ?

- Бэлэг дурсгалын дэлгүүрт"

Энэ үг надаа бол үнэн найс санагдсан........

За тэгээд бидэнд 3 зам үлдлээ гэж бодож байна.

1, 1 тэрбум доллартай болох

2, Онгоц жолоодож сурах

3, Шууд үхэх..

Бас тэр хятадуудын санаа, төвдүүдийн сэргэлэн байдлыг хараад байгаарай. Тэр том онгоцонд өөрсдийн орох зай замыг гаргасан байгаа байхгүй юу. Эцэст нь усан дотор байхад амьтад тэдний дээд талд визгүй зорчиж байгаа хэсэг бол айн? Юм бодуулсан шүү.

Өнөөдөр хичээж байгаад киноны шокноосоо гарнаа.

Tuesday, November 24, 2009

Зүрхний утас

Утас тасарлаа яанаа....... Зүрх цохилохоо больчвий дээ...... Цохилсон ч хүнийг хайрлахаа больчвий дээ......... Хайрласан ч үнэнээсээ хайрлахаа больчуул яанааа.....

Ёооё би нээрээ амьдрахаа больчуул хаа очих болоо? Диваажинд уу? тамд уу? би ууг нь юунд ч итгэдэггүй шт...... Диваажинд очуул 1 эрдэмтэн хүнд шавь орж өдөр шөнөгүй ном шагайж номын цагаан солио туснаа. Нээрээ диваажинд баар , пааб байдаг болуу? Хааяа хальт шагайж тамхины утаанд өөрийгөө хордуулаад хуучны дэлхий дээрх амьдралаа халт санагалзаад бусад үед нь номоо шагайж англи со хэлээр чөлөөтэй ярьж сурнаа. Амьддаа мөрөөдөөд чадаагүйм чинь ядаж үхчээд бодсоноо хийе дээ энэ чэн одоо.

Харин тамд оччуул тамын эзний охинтой нугас нуруугүй найз болоод өдөржин уугаад үдшээр найт ороод шөнө дөлөөр харина. Яаад тамын эзний охин гээч. Баян байж магад гэж бодоол ......кккк. Би тамд яг ажил хийгээч сурах ч үгүй баян охинтой найзалж баахан даалгаж шоудаж баймаарахад.....


Диваажинд очоод ном уншиж элийгээ ч хийх гээдаан тэ? Ер нь тэр диваажин байдаг ч юмуу? чөтгөр бүү мэд........ дэлхий дээрэ унших цагтаа уншаагүйм чинь үхчээд бүүр яг уншиж харагдаач...... гэхдээ амрахаараа гэртээ байгаа хэдэн өөрийнхөө номыг заавал уншина гэж боджаагаа. Эхлүүлээл унтчкү бол........ За стоо бантанг нь хутгасан балайрал болчлоо ..........

Friday, November 20, 2009

Тэр хөөрхөн армаанчиг залуугаа ээмэр санажийна.

Орой болгон гэртээ ороход санасан шүү гэж гүйж ирээд уруул дээр үнсдэг тэр хөөрхөн эгдүүтэй армаанчиг залууг одоо час санажийна.

Хурдхан шиг орой хариад тэрэндээ үнсүүлээд цуг компүүтрээ цуг тоглоод , цуг орондоо орж зэрэгцэж хэвтэх юмсан........

Намайг компүүтэр тоглонгуут хажууд дэмжээл үнсээл стоо өөлхөн шт...... Ёоооё хурдан орой харьж тэрэн дээрээ очихиймсан........

Би ээмэр санажий шт...... Тэр хөөрхөн үнсэлт бас тэврэлт.......

/ Муухай 3 настай өөлхөн дүүгээ санажий шүүү / Та нар өөр юм бодсон уу айн? ккккккк

Wednesday, November 18, 2009

Би эмэгтэй гэдэгтээ эргэлзэж эхлэхжий шт.....

Хааяа өөрйигөө бодохоор эмэгтэй гэдэгтээ эргэлзэж эхлэхжий шт...
Хүүхнүүд шинэ жил боллоо ямар даашинз өмсөх үү? нтр гэж бодож эхэлжаахад би гадуур явахаар гоёиймаа. Энд тэнд ёолкоо засаал стоо гадаад кино шиг гоёийн гэсэн шүү юм бодоол.....
Одоо ч бүүр өөртөө анхаарал тавихаа больж. Өглөө гарт таарсан юмаа өмсөх аядаал гардаг наасан.... Тээл хүн амьтантай уулзах гэхээр гэртээ харьж хувцаа солино нтр гэдэг дээ. Би лав шааал тоохкү ажилдаа өмссөн хувцтайгаа тэр чигтээ оччдийн. Ер нь нүцгэн л явкү бол ямар хамаа байна? лай л байна тэ?
Би таргалаадааа болохоор бариу нтр өмд өмсөхөө больсон таараад чөлөөтэй л байвал өмдний хэлбэр галбир анхаарахааа ч больчлоо шт. Ингэж бодохоор хурдан зун болоод гоё туранхай болчуул гоё эмэгтэйлэг болохиймсан гэж ч бодоод ........ за за мэдкүээ олон юм боджийтол толгой хагарах нь........

Нээрээ хүүхнүүд шиг даашинз нтр гэж санаа зовкү би нээрээ эмэгтэй бишийм болуу? За осмолдкү тэр шинэ жилээр нь 1 палаажархуу юм олоод өмсчжаамаа.
Өнгөрсөн жилийн шинэ жилээр ажлынхан орой шинэ жилтэй гэжаахад өдөр нь үс зүсээ янзлуулаал гйүгээдийсэн. Би яаав тэгсэн ажил дээр сууж сууж орой харингуутаа гялс усанд орчоол нүүрээ өөрөө будах маягийн юм оруулчаал үсийг бол шууд шуугаал очсон. Тэгсэн зөрж өнгөржаа ажлынхныгаа таникү байгаам чинь . Энэ хүнүүс нээрээ шааааааал өөр болдийн байлээшт уг нь. Би тэгсэн овийн оригоороо наассссс..... / бараг штээ гэхдээ ккк/ Тэр олон хулхи хүнүүсийг таникү байгаам чинь яахын? Хараад өнгөрснийхөө дараа хэн билээ? 1 л танил уарай байхын уг нь гэсэн шүү юм бодоол.......
Энэ жил бол бүүр яажийна? Надаа тэр өмсөх хувц нтр бол сонин биш байнаөө. Хурдан шинэ жил болоосой л гэж боджий шт. Ер нь яах гээд ч шинэ жил болгох гээдаан бүү мэд... Зүгээр л хурдан болоосой гэж боджий шт.... кккк
Магадгүй далимдуулж хэд хоног шоудакаадаам болуу?